Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татах уу?

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татах уу?

Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татах уу?

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоолыг баталсан талаар зарим хэвлэлүүдэд мэдээлжээ. Монгол Улсын  29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1462.82 га талбай бүхий  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдан авч, улмаар  “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр зарсан гэх мэдээллийг иргэд АТГ-т өгсөн. Үүний дагуу АТГ-аас Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татах саналыг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна. Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодитоор бус хэт доогуур үнэлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байсан бөгөөд хэргийг шалгаж, яллагдагчаар татах тооцох тогтоол батлан АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн гэх мэдээлэл байна.

Түүнийг хотын захын 22-ын товчоонд 1 га газар 100 сая орчим төгрөгөөр зарагддаг. Гэтэл үүнээс 1463 дахин их талбайтай тусгай зөвшөөрлийг ердөө нэг сая төгрөгөөр худалдах хэлцэл нь мөнгө угаасан, хууль бусаар лиценз дамлан зарсан, зориудаар зохион байгуулсан байж болзошгүй гэх мэдээлэл ч байгаа юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж