Гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдээ бүртгэж эхэллээ | News.MN

Гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдээ бүртгэж эхэллээ

Гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдээ бүртгэж эхэллээ

Гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдээ бүртгэж эхэллээ

Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын хувьд хамгийн их сэтгэл зовоосон асуудал бол хүүхдүүд эх хэлээ мэдэхгүй, ярьж чадахгүй байгаа явдал.  Үүнийг шийдэхийн тулд гадаадад монгол хэл, соёлын төвүүд байгуулагдаж, монгол хүүхдүүд монгол хэл соёлоо сурч байна.

2019 оны эхний улирлын байдлаар гадаад улсад манайхаас 180 мянга гаруй иргэн амьдарч байна. Үүнээс БНСУ-д 40 мянга, АНУ-д 40, Европт мөн тооны иргэд ажиллаж, амьдарч байгаа тоо бий. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хилийн чанадад байгаа монгол хэл, соёлын сургалтын төв болон хүүхдүүдийн талаар судалгааны сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулжээ.


Энэ судалгаагаар 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар дэлхийн 18 оронд 55 монгол хэл, соёлын төв үйл ажиллагаагаа явуулж байна. Зарим нь үйл ажиллагаагаа ерөнхий боловсролын сургуулийн агуулга, хөтөлбөрийн түвшинд явагддаг бол хэл соёлоос гадна үндэсний бүжиг заадаг ч төвүүд байдаг байна. Эдгээр төвд нийт 122 багш ажиллаж, нийт 1800 гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд багш мэргэжлийн бус хүмүүс ажиллах цөөнгүй.

ЭНЭТХЭГ УЛСАД 1000 ОРЧИМ ХҮҮХЭД ШАШНЫ СУРГУУЛЬД ШАВИЛАН СУУДАГ

Мэдээллийн санг сайн бүрдүүлэх хэрэгтэй байгаа гэдгийг албаныхан онцолж байв. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран мэдээлэл авахад 1000 орчим хүүхэд Энэтхэг улсад шавилан сууж байгаа аж. Тэр дунд насанд хүрсэн залуучууд ч цөөнгүй байгаа юм. Зөвхөн 0-18 насны хүүхэд олон байна.

Эдгээр хүүхдүүд бага наснаасаа гадаад улсад амьдарсан учраас төрөлх хэлээрээ уншиж, бичиж чадахгүй болсон байдаг. Тийм учраас салбар яамнаас өнгөрөгч долоо хоногт зөвхөн Энэтхэг улсад амьдарч байгаа монгол хүүхдүүдийн хэл, соёлыг судлах, боловсрол эзэмшүүлэх асуудлаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулаад байгаа аж.

2018 онд Боловсролын хүрээлэнгийн Үндэсний цөөнх, хилийн чанад дахь хүүхдийн асуудал эрхэлсэн секторын мэргэжилтнүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажлын хэсэгтэй хамтран БНХАУ-ын Эрээн хотод амьдарч байгаа монгол хүүхдүүдийн боловсролын асуудлыг судлаад ирсэн. Цаашдаа бусад хотуудад амьдарч байгаа монгол хүүхдүүдийн мэдээллийг цуглуулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байв.

БНСУ ДАХЬ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАНЦХАН СУРГУУЛЬ 300 ГАРУЙ МОНГОЛ СУРАГЧТАЙ

Монголчуудын олноор ажиллаж, амьдарч буй улс бол БНСУ. Энэ улсад гэхэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зөвшөөрөлтэй ганцхан сургууль байдаг аж. Тэр сургууль нь 300 гаруй сурагч, 16 багштайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байна. Мөн тухайн улсад монгол хэл, соёлын сургалтын хоёр төв ажиллаж байгааг мэргэжилтнүүд хэлсэн юм. Салбар яамны зөвшөөрөлтэй ажиллаж буй тухайн сургуульд хувьсах зардал олгохоор төсөвт тусган саналаа хүргүүлсэн гэнэ.

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын Тэгш хамруулан суралцуулах бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлтуяа мэдээлэл өгөхдөө “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гадаад харилцааны яамнаас өнгөрөгч 2018 онд “Хилийн чанад дахь монголчуудын холбоо” төрийн бус  байгууллагатай хамтран чуулга уулзалтыг хийсэн. Чуулга уулзалтынхаа дагуу холбогдох яамдын мэргэжилтнүүд ажлын төлөвлөгөө гаргасан. Манай яамны ажлын төлөвлөгөөгөөр хилийн чанадад байгаа монгол хэл, соёлын сургалтын төв болон хүүхдүүдийн талаар судалгааны сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулсан. Мөн тус төв дээр ажиллаж байгаа багш, сурагчдад ямар дэмжлэг шаардлагатай байгааг тусгаж ажилласан.

Салбар яамны сайдын 2019 оны А/80 тоот тушаалаар яаман дээрээ ажлын хэсэг байгуулж, Монгол Улсын харьяат хүүхдүүдэд монгол хэл, ёс заншил, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлж, боломжийг судлан, санал боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг байгуулагдан Гадаад харилцааны яам болон Хилийн чанад дахь монголчуудын холбоо төрийн бус байгууллагатай хамтран мэдээлэл цуглуулах ажлыг эхлүүлсэн.

Тус яамнаас төлөвлөсөн судалгаа, мэдээллийн сан бүрдүүлэх ажил нь шинэ ажил юм. Бид одоогийн байдлаар хилийн чанад дахь монгол хүүхдийн боловсролтой холбоотой үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүстэй холбоо тогтоон 55 сургалтын төв, тэнд ажиллаж байгаа 122 багш, Энэтхэг улсад суралцаж буй 706 , Хятад улсад суралцаж байгаа 720, бусад оронд байгаа 1705 суралцагчдын тоон мэдээллийг цуглуулаад байна.

Мөн 2017 онд БСШУС-ын сайдын тушаалаар “Монгол хэл, соёлын сургалтын жишиг хөтөлбөр”-ийг баталсан. Сургалтын хөтөлбөрийн зорилго нь хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдэд эх хэл, бичиг, үндэсний соёл, урлаг, ёс заншил, өв уламжлалаас суралцаж, эх орноороо бахархах, эх хэл, түүх, соёлоо эрхэмлэн дээдлэх үзэл, хандлагатай болоход нь хувь нэмэр оруулахад оршиж байгааг мэргэжилтнүүд хэлж байв.

МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН СУРГАЛТЫН ТӨВИЙН БАГШ НАР ӨӨРСДӨӨ СУРАХ БИЧИГ ЗОХИОСОН

Гадаадад монгол хэл, соёлын сургалтын төв ажиллуулдаг багш нарын хувьд өөрсдөө их хичээл зүтгэлтэй ажилладаг байна. Зарим нь хүүхдүүдэд хичээл заах сурах бичиг хүртэл зохиосон байдаг гэнэ.

Сүүлийн хоёр жил салбар яамнаас холбогдох байгууллагуудтэй хамтран гадаад орнуудад монгол хэл, соёлын төвд багшилж буй багш нарт сургалт явуулсан. Уг сургалтад дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн багш нар хамрагдсан бол энэ жил хоёр ч сургалтыг зохион байгуулаад байгаа аж.

Тухайлбал өнгөрөгч зургаадугаар сард Европын холбооны улс орнуудад ажиллаж буй 15 багш нарыг хамруулсан Шведийн вант улсын Стокхолм хотод болсон сургалтад Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс арга зүйч томилон ажиллуулсан байна. Мөн наймдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулсан сургалтад АНУ, Бельги, Швед, Их Британи, ОХУ, БНСУ, Япон зэрэг улсаас ирсэн 14 багшид туршлага солилцох сургалтыг хийжээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХҮҮХДҮҮДЭД ХОС ХЭЛНИЙ АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛНЭ

Монгол Улсад Казах үндэстэний 90 хувь нь Баян-Өлгий аймагт амьдарч байна. Тэнд хүүхдүүд сургуулийн өмнөх болон нэгдүгээр ангийн хичээлээ төрөлх хэл дээр үздэг. Харин хоёрдугаар ангиасаа монгол хэлний хичээлийг үздэг байна. Мөн суурь боловсрол руу дамжихаар монгол хэлээр хичээлүүдээ үздэг. Зөвхөн төрөлх хэл, уран зохиолын хичээл нь казах хэл дээр ордог аж. Тиймээс Элсэлтийн ерөнхий шалгалтаар Баян-Өлгий аймаг монгол хэл, нийгмийн ухааны хичээлээр улсын дунджаас доогуур, англи хэл, байгалийн ухааны хичээл, орос хэлний хичээл улсын дунджаас дээгүүр байна вэ гэхээр төрийн хэлний асуудалд анхаарах болсныг илтгэнэ.

Боловсролын хүрээлэнгээс тус аймагт ажиллаж буй багш нарын монгол хэл заах арга зүй, түвшинг дээшлүүлэхээр 500 багшийг сургалтад хамруулжээ. Мөн олон улсаас туршлага судалж, Ерөнхий боловсролын сургуульд хос хэлний сургалтын арга зүйг нэвтрүүлэхээр болсон гэдгийг албаныхан хэлсэн юм. Тува үндэстэний хувьд Хөвсгөл аймаг болон Баян-Өлгий аймагт амьдардаг. Тува хэлний хөтөлбөрийг дахин боловсруулж, илүү сайжруулах ажлыг хийж байгаа аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-10 78.193.207.96

Хүн ямар хэлээрээ ярих нь тэр хүний эрх баймаар. Хэзээ ч Монголд орж ирэхгүй тэндээ үлдэх гадаадын иргэн хүмүүс монгол хэл сураад ямар хэрэг байх вэ дээ .
Тэрэн дороо энэ монгол улсын иргэд болох монгол хэл мэддэггүй казах гаралтай иргэддээ монгол хэлийг нь заамаар юм даа .
За тэгээд хүн монголоор ярина уу , казахаар ярина уу , англиар ярина уу , далайн гахайн хэлээр ярина уу . Надад ч ямар пад байх вэ дээ .
Дуртай дуртайгаараа л ярьцгааг .

Avatar

Зочин 2019-10-10 69.17.156.2

zarim humuus Ekh hel zaaj, surgah nereer bas ambits huuhgui ee

Avatar

unen 2019-10-10 69.17.156.2

Gadaad dahi huuhdiin eh hel deer sanaa zovj todorohoi ajil hiih ni zuv. Gedee zuv arga barilaar shuu! Gadaadad bgaa eh helnii tuvuudiin chanar her ve? Yag uneniig helehed muu shuu dee!!! Neg ih surtei burtgel hiine, neg bagsh zasan bolj zavsart ni huuhduud hohirj bna:( Mongliin bolovsroliin yamand bodvol gadaad dahi huuhdiin eh helnii salbar gej bdag baih. Yag yu hiihdegii ve? Ene bagsh nar chini negdsen hutulburtei yu. Ene helnii tuv chini yag ali ulsdaa haryaladag ve?

Avatar

unen 2019-10-10 202.131.231.11

burtgej yah gej baigaa um bol? nemer boldog ch um shig!!! Ern bol Mongol helee sain medeh chuhlaas chuhal mun gehdee gadaad heliig ch bas sain surah heregtei ene bol mash ikh medeeleld newterch baina gesen ug, uuruur helbel Mongol hun delhiin hemjeend setgeh bolomjtoi bolno gesen ug. Zuwhun Mongoldoo bas zuwhun Mongoloor yarij bichih estoi gewel odoo baigaa buduuleg haranhuigaasaa garch chadahgui shuu dee. Hii hooson, hudlaa eh oronch setgelgee bidend heregui, harin bolowsroltoi zaluus heregtei

Avatar

Зочин 2019-10-10 182.160.32.86

Монгол хэл, монгол соёл, үнэхээр хэрэгтэй.энэ асуудалыг хэрэгжүүлж эхэлсэнд баярлаж бна. Гадаадад өсөж байгаа хүүхэдүүд зарим нь монголоор ярьж чадахгүй хүүхэдүүд их байх юм.Энэ хичээлыг ямар сайтаас олох вэ.

Avatar

Зочин 2019-10-10 182.160.32.86

Могмон

Avatar

Зочин 2019-10-10 202.126.89.234

Энэтхэгт шавилан сууж бгаа 1000 хүүхэд хайран бн даа.эцэг эх нь гэж тэнэгүүд хүүхдийнхээ хүсэл сонирхолыг үгүйсгэж төвд ном цээжлүүлж хүүхэд насыг нь алжээ.

Avatar

Зочин 2019-10-10 202.131.227.178

БҮРТГЭЭД ЯАХ ГЭЖ БАЙНА. 20 000 АА НӨХӨН ӨГӨХ ГЭЭ ЮУ? УЛСАДАА ХЭРЭГТЭЙ МЭРГЭЖИЛТЭН БОЛГООД ИРҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР АЖИЛЛА

Avatar

Зочин 2019-10-10 150.129.141.199

20000 булаалдан булаалдан гадаадад байх хэрэг байна уу. НДШ гэж юу байдгийг ч мэдэхгүй жирэмсэн хүүхнүүд бас гадаадаас төрөхийн өмнөх, дараах мөнгө авна гээд байдгийн. Ичээд гарын алганы хөлс ч гарах үе байдаг юм.

Avatar

Зочин 2019-10-10 69.17.156.2

mongol ulsiin irgen erhee edleh erhtei shuu hu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж