Химийн салбарын Нобелийн шагналыг гурван эрдэмтэнд олгоно

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Химийн салбарын Нобелийн шагналыг гурван эрдэмтэнд олгоно

Шведийн нийслэл Стокгольм хотод 2019 оны Нобелийн шагналтнууд тодорсоор байна. Аравдугаар сарын 09-нд Химийн салбарт Нобелийн шагналыг гурван эрдэмтэнд олгохоор болов. Тэд бол АНУ-ын эрдэмтэн Жон Гуденаф, Их Британийн эрдэмтэн Стенли Уиттингхем, Японы эрдэмтэн Акира Йошина нар юм. Тэд литийн ион батерей зохион бүтээснээрээ энэхүү нэр хүндтэй шагналыг авахаар болж байна.

Литийн ион батерей зохион бүтээх ажил 1970 оноос эхлэлтэй бөгөөд сүүлийн хэдэн жилийн туршид шинжээчид энэхүү бүтээл нь Нобелийн шагнал хүртэх ёстой гэдэгт эргэлзээгүй санал нэгдэж байсан юм.

Цахилгаан эрчим хүчийг хуримтлуулах, ашиглах технологийн үндэс нь 1973 оны газрын тосны дэлхийн хямралаас үүдэлтэй аж. Их Британийн эрдэмтэн Стенли Уиттингхем хэт дамжуулагч материалыг судалж эхэлсэн бөгөөд литийн батерейд ашиглаж болох титан хүхэрт хийсэн катодыг бүтээжээ. Харамсалтай нь, түүний зохион бүтээсэн анхны батерей нь дэлбэрэх аюултай байв.

АНУ-ын эрдэмтэн Жон Гуденаф Нобелийн шагналын түүхэнд хамгийн өндөр настай эрдэмтэн болж байна. Тэрбээр энэ жил 97 нас хүрч байгаа аж. 1980-аад оны эхэн үед тэрбээр батерей дахь хэд хэдэн материалыг ажиглаж, улмаар батерейн материалыг өөрчлөхөд хүчин чадал нь илүү болсон ч олон нийтийн хэрэглээнд тийм ч тохиромжтой биш байжээ.

Таван жилийн дараа Гуденафын катодын бааз дээр японы эрдэмтэн Акира Йошино анх удаа олон нийтийн хэрэглээнд тохиромжтой, худалдаалах боломжтой литийн ионы батерей бүтээв. Тэрбээр энэхүү батерейг бүтээхдээ газрын тосны коксийг ашигласан ажээ.

Сонирхуулахад, шагналыг арванхоёрдугаар сарын 10-нд буюу Шведийн зохион бүтээгч, эрдэмтэн Альфред Нобелийн өдрөөр олгох юм.

Эх сурвалж:RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж