ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
08.00 цагт
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд "Эдийн засагт залуучуудын оролцоо-2019" Бизнес эрхлэгч залуучуудын үндэсний чуулган эхэлнэ.
08.30 цагт
- "Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь" холимог сургалтын нээлтийн ажиллагаа, сургагч багшийн сургалт МУЗН-ийн Анхны тусламжийн төвд болно.
09.00 цагт
- АШУҮИС-ийн Сувилахуйн Сургуулийн түүхт 90 жилийн ойн баяр, Сувилахуйн ОУ-ын V эрдмийн чуулганыг Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах гэж байна.
- Азийн сангаас "Азийн зарим улсын авлигатай тэмцэх туршлагаас суралцах нь " сэдэвт семинар зохион байгуулна. Блью Скай зочид буудалд.
09.30 цагт
- "Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт- өнгөрсөн ба ирээдүй" сэдэвт улсын зөвлөгөөн Blue Sky зочид буудлын 2-р давхарт Jade танхимд болно.
10.00 цагт
- УИХ-ын чуулган хуралдана.
10.30 цагт
- Дэлхийн Банкнаас Монгол болон бүс нутгийн эдийн засгийн тайланг хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна. Хэвлэлийн хурал Дэлхийн Банкны байранд болно.
11.00 цагт
- Монголын соёл, урлагийн салбарын ууган байгууллагууд болох Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Монгол улсын үндэсний номын сангаас УДБЭТ-т хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
- "Төвөдийн жаран" гэрэл зургийн үзэсгэлэн 2019 оны аравдугаар сарын 10-ны 11.00 цагт Уран зургийн галерейд нээгдэнэ. Лхасын Потала ордонд хадгалагдаж байгаа Улаанбаатар хотын анхны шавыг дүрсэлсэн зургийг анх удаа олон нийтэд толилуулна. Нээлтэд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Шин Хаймин оролцоно.
- "Монгол өрх" сэтгэлзүйн хүрээлэнгээс Сэтгэлзүйн дархлаажуулалт аяныг эхлүүлж байгаа талаараа мэдээлэл хийнэ.
11.30
- Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос шахмал түлштэй холбогдох асуудлаар мэдээлэл хийнэ. Mongol News мэдээллийн төвд болно.
12.00 цагт
- Нарантуул худалдааны төвд зуух зардаг иргэд шахмал түлшний асуудлаар мэдээлэл хийнэ.
15.00 цагт
- Монголчуудын Төвөд хэлт бүтээлийг судлах “Монгол Билиг төв”-өөс “БОГД ХААН 150: НОМ БҮТЭЭЛИЙН ӨВ” үзэсгэлэнг Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.
Холбоотой мэдээ