Угаартсан иргэдийн бие сайжирч, айл бүрт утаа мэдрэгч тараана | News.MN

Угаартсан иргэдийн бие сайжирч, айл бүрт утаа мэдрэгч тараана

Сайжруулсан түлшний эргэн тойронд

Угаартсан иргэдийн бие сайжирч, айл бүрт утаа мэдрэгч тараана

Угаартсан иргэдийн бие сайжирч, айл бүрт утаа мэдрэгч тараана

Улаанбаатарт шөнөдөө хасах хэм болтлоо хүйтэрч ажмаагүй байхад иргэд шахмал түшний угаарын хийнд хордож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайлбал, аравдугаар сарын 2-ны өдрийн 9.00 цагаас өнөөдрийн 6.00 цаг хүртэлх хугацаанд нийт 60 өрхийн 135 хүн угаарын хийнд хордож, эмнэлгийн тусламж авчээ. Тэдний 60 нь том хүн, 55 нь хүүхэд байна.

Энэ хугацаанд Нийслэлийн түргэн тусламж 54 өрхийн 122 хүнд тусламж үзүүлсэн байна. Мөн ЭХЭМҮТ 38 хүүхдийг эмчилгээнд хамруулж, 17 хүүхдэд зөвлөгөө өгчээ. Одоогоор эмнэлэгт гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн нэгнийхэн биеийн байдал нь хүнд, хоёр нь хүндэвтэр байна.

Хордсон насанд хүрэгчдийн 60 хувь нь хордлогын төвд эмчлүүлж, 20 хүн гэрээр зөвлөгөө өгчээ. Хордлогын төвд яг одоо долоон хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний нэгний биеийн байдал маш хүнд, таван хүний биеийн байдал хүндэвтэр нэг хүн байна. Аравдугаар сарын 8-ны 21.00 цагаас 9-ны 6.00 цаг хүртэл түргэний эмч нар дөрвөн өрхийн 10 хүнд эмчилгээ тусламж үзүүлсэн гэдгийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ.

Мөн Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу шахмал түлшийг зөв хэрэглэх зуухны галлагааны талаар зөвлөмж тараах материалыг төвийн зургаан дүүрэгт нийслэлийн дүүргүүдийн төр  захиргааны байгууллагын алба хаагчид өрх болгоноор орж зөвлөмж өгч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 15715 өрхөөр орж галлагааны зөвлөгөө өгснийг тодотгов.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн өчигдөр /2019.10.09/ “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас угаарын хийн хордлогод өртсөн өрхүүдийн хэрэглэж байсан шахмал түлшнээс дээж аван шинжлэхэд ямар нэгэн стандарт зөрчигдсөн зүйл гараагүй. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн болон дүүрэг, хороодын төрийн албан хаагчид 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, иргэдэд сайжруулсан шахмал түлшнийн галлагааны талаарх зөвлөгөө мэдээллийг гэрт нь хүргэж ажиллаж байгааг хэлэв.

Мэргэжлийн байгууллагуудаас иргэд, олон нийтэд хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан өөрсдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахын тулд сайжруулсан шахмал түлшний галлагааны горимыг баримталж, зуух, яндангийн аюулгүй байдлыг шалгахыг онцгойлон анхаарууллаа.

ИРЭХ САРЫН 1-ЭЭС ӨМНӨ АЙЛ ӨРХҮҮДЭД УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧ БАГА ОВРЫН ТӨХӨӨРӨМЖИЙГ СУУРИЛУУЛНА

Ирэх арваннэгдүгээр сарын 01-нээс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав. Хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулж өгөх юм. Шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргах юм байна.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Угаарын хий мэдрэх төхөөрөмжийг суурилуулах, айл өрхүүдэд тараах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцууллаа. Бид сайжруулсан түлшний хэрэглээг жигдрүүлэх, хэвшүүлэх хэрэгтэй. Утаанаас болж жилдээ хэдэн мянгаараа хүн хордож, урагт хүртэл нөлөө үзүүлж байгаа. Гамшгийн хэмжээнд хүрсэн утааг бууруулахад чиглэсэн ажлаа хот хийх ёстой. Гэхдээ хяналтаа маш сайн тавьж, иргэдээ эрсдүүлэхгүй байх нь бидний үүрэг.  Тиймээс угаар мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүдэд тарааж өгөх асуудлыг Засгийн газарт орж танилцуулаад, шийдвэрлүүллээ.  Арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө айл өрхүүдэд угаарын хийг мэдрэгч бага оврын төхөөрөмжийг суурилуулж өгөхөөр боллоо.

Гэр хорооллын 200 гаруй мянган айл өрх байгаа.  Цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айлууд ч бий. Тиймээс нарийвчилсан судалгаа хийж, бодит тоо гаргана. Дараа нь хаанаас, ямар төхөөрөмж оруулж ирэх боломжтойг мэргэжлийн байгууллагууд судална. Аль төхөөрөмж нь илүү байхыг судалж үзнэ гэсэн үг. Хөрөнгийн эх үүсвэрийг нь Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос гаргана. Нэг удаа үнэгүй суурилуулж өгье гэж байгаа юм.  Барилга, байшинд утаа мэдрэгч төхөөрөмж байдаг. Харин айлуудад байдаггүй. Тиймээс айлууд утаа мэдрэгч дохиолол хэрэглэж, аюулгүй байдлаа хангаж сурах хэрэгтэй.  Бид ч гэсэн талаар анхаарах ёстой.  Хэзээ, хэн эрсдэх бол гэж хүлээгээд сууж болохгүй шүү дээ.  Өнөөдрийн байдлаар 200 мянган айлын 49 хувьд нь заавар, зөвлөгөө өгөөд явж байна” гэсэн юм.

Э.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-10 202.179.26.130

Odoo baitlaa amid turshiltiin tuulai bolloo.

Avatar

Зочин 2019-10-10 203.217.139.226

одоо ёстой болно. Өнгөрсөн шөнө дахиад 34 хүн угаартсан гэж байна. Үүнээс илүү яах юм бэ.

Avatar

Зочин 2019-10-10 202.9.45.116

Нүүрсний ченжүүд АН намынхан хүн угаартуулаад, зуух дэлблээд байгаа юм уу.

Avatar

Зочин 2019-10-10 202.131.227.114

Манайхан энэ тамын тогооны үлгэрээ цэглэж, өөрсдөө юм хийдэг болооч ээ. Утаа гарч байгааг ч мэдэхгүй угаартаж байна гэдэг бол утаагүй түлш гэдэг нь баталгаатай боллоо. Гэр хороололд 200,000 өрх амьдарч байна. Бүгдээрээ энэ түлшийг түлж байгаа. Угаартах байсан бол бүгдээрээ угаартаж үхэх байсан. Угаартах шатлгаан нь яндан, пийшингээ хөөлөөгүй, түлш бүрэн гүйцэд шатаагүй байхад нь яндангийн хаалт хааснаас болж байгаа. Зөв галлаж сурвал ямар ч угаар үүсэхгүй.

Avatar

Зочин 2019-10-10 103.9.89.18

Бас нэг мөнгө угаалт. Үнэгүй гээд байгаа зүйлийг чинь бидний төлж буй татвараас бүрддэг улсын төсөвөөс л тэрбум тэрбумаар нь гаргаж худалдаж авч завшина шүү дээ. Засгийн газар огцрох хэрэгтэй

Avatar

Зочин 2019-10-10 202.131.227.114

Хүн угаартаж үхээд байна, арга хэмжээ аваач гэж орилно. Арга хэмжээ аваад, угаар гэр оронд нь үүсэхэд дуут дохио өгч сэрэмжлүүлдэг мэдрэгч тарааж өгөхөөр мөнгө угаалт гэнэ. Үнэгүй өгөхөөр татварын мөнгө үрлээ гэх, үнэтэй өгвөл ард түмнээ шулна гэх. Ийм туйлбаргүй толгой нь ажилладаггүй ард түмэнтэй улс яана даа зайлуул.

Avatar

Зочин 2019-10-10 66.181.187.54

Чиний хамаатан үхээгүй болоод л чанга мөөрөөд байгаа юм бн даа

Avatar

й 2019-10-10 202.131.231.222

ЗӨВ ГАЛЛАЖ СУРЧИХААД ХУЦААЧ

Avatar

Зочин 2019-10-10 202.21.108.92

Өнгөгүй, үнэргүй хорт хийг мэдэрдэг л байгаа даа.

Avatar

Зочин 2019-10-10 49.0.137.131

item.taobao.com/item.htm?spm=a230r.1.14.20.3deb7cfdVOr3rr&id=586551568583&ns=1&abbucket=18#detail

Avatar

иргэн 2019-10-10 66.181.177.178

Түүхий нүүрсээ түлээд угаартаагүй байсан. боловсруулсанг түлээд угаартана гэдэг чинь эргэж харах хянах хэрэгтэйг хэлээд байгаа юм бишүү? Химийнхэн хурдан ажиллаж үйлдвэрлэгчдэд анхааруулмаар юм болждээ энэ аюултай.

Avatar

Утааны бишээ CO2 угаарын хийн мэдрэгч 2019-10-10 103.111.68.3

Утааны бишээ CO2 угаарын хийн мэдрэгч тараах ёстой шүү.
Бас хэрэггүй мэдрэгч тараагаад дэмий зардал гаргаваа

Avatar

Зочин 2019-10-10 103.14.38.136

CO2 бишээ, CO хийний мэдрэгч

Avatar

Зочин 2019-10-10 202.21.100.210

Утаа мэдрэгчийн бизнэс хийх нь дээ. Сургуулиудад утаа шүүгч ноднин тараасан зах зээл дээр 150 мянган төгрөгийн үнэтэй байхад сургуульд 700 мянган төгрөгөөр үнэлэгдэж ирсэн. Тэрэн шиг хэдээр нийлүүлэгдэх бол харж л байя даа.

Avatar

nbba 2019-10-10 202.9.42.52

Mongold unegui ym taraadag ovchin daamjirchee. Ailuud xeregtei gej uzvel oorsdoo xudaldaad avax xeregtei.Tatvariin mongiig uren taran xiidegee xezee bolix be

Avatar

Зочин 2019-10-10 122.201.23.75

naad yumniihaa orond tsahilgaanii tolborii hongoleoo

Avatar

Зочин 2019-10-10 202.9.42.203

Налайх , Багануурын нүүрсний ченжүүдийн явуулга ч хорлонтой байна шүү !!! ..Өчнөөн тэрбумын орлогоо алдаж байгаа улсууд аргачгүй л биз …

Avatar

зочин 2019-10-10 202.9.42.203

Налайх , Багануурын нүүрсний ченжүүдийн явуулага ч хорлонтой байна шүү. !! ..Аргач гүй биз …. Өчнөөн тэрбумын орлогоо алдаж байгаа биз …

Avatar

Зочин 2019-10-10 59.153.112.160

Хэдий болтол ард түмэнээ туршилтын туулай болгож алтан амиар нь тоглох юм бэ??Хүрэлсүхээ!!!Одоо ард түмэнээсээ уучлалт гуйгаад наад заваан юмаа больбол дээр биш үү

Avatar

Зочин 2019-10-10 122.201.26.210

Muu nuursnii chenj mine, chi dut

Avatar

хувь хүн 2019-10-10 112.72.15.6

Захиалгат БИчээч. нүүрс түлээд ийм олноороо өнгөрсөн ХЭДЭН 10 ЖИЛ УГААРТЛАА ГЭЖ чи сонсож байсан УУ. Хүмүүсийн АМЬДРАЛ ДЭЭРДСЭН үү гэхээс ДОРДООГҮЙ. ЗУУХАНД ЧИХЭЭД Байгаа хүмүүс АМЖИРГААГ өмнөх 10 Жилтэй ХАРИЦУУЛ ХАМААГҮЙ ДЭЭР ЗУУХТАЙ БОЛСОН БАЙГАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж