Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 25

Долдугаар сарын 25-ны баяр

Тунис улсын өдөр

Тунисийн анхны ерөнхийлөгч Хабиб Бургибын (1903-2000) төрөлх хот Монастир дэх бунхан
Тунис улс 1957 оны энэ өдөр хүртэл үе дамжсан бейликат байсан нь бей захирдаг байсан гэсэн үг юм. Хусейнитуудын омгийнхон 1705 оноос хойш уг орны 1956 он хүртэл захирахдаа колонийн засаглалтай хэл амаа олж иржээ. Тусгаар тогтнолоо олж авсны дараа Үндсэн хуулийн Ассамблей хаант засаглалыг түүхийн үеэ элээсэн хоцрогдол гэж үзсэн юм. Ингээд Үндсэн хуулийн Ассамблей 1957 оны энэ өдөр тус орны анхны ерөнхийлөгчөөр Хабиб Бургибыг сонгосон байна. Хаан ширээгээ өгсөн сүүлчийн бей Мухаммед Ламин гэрийн хорионд хоригдож, түүний орд харшийг хураан авч, эвдлэн сүйтгэжээ.

Кубын үндэсний бослогын өдөр

Фидель Кастрогийн партизанууд 1953 оны энэ өдөр Монкада хуаран руу дайрсан Үндэсний бослогын өдрийг Кубад тэмдэглэж эхэлдэг.

Өдрийн ишлэл

“Армийг бүү оролд, цагдааг бүү оролд, намын аппаратыг бүү оролд, сайдын зэрэгтэй албан тушаалтнуудыг бүү оролд… гэх. Харин би эрчүүдийг өөрөө оролдохгүй Орост тэд бүгд сайн хүмүүс!”
(Оросын зохиолч, кино жүжигчин, найруулагч, Василий Макарович Шукшин 1929 оны долдугаар сарын 25-нд төржээ)
Бусад ишлэлээс: “ Өөртөө шүүмжлэлтэй хандах нь хүнийг жинхэнээрээ ухаантай болгодог”
“Бид муухай байх цагаар “Хаа нэгтээ хэн нэгэнд сайхан байгаа” гэж бид боддог”
“Жинхэнэ агуу хүмүүсийг бусад чанараас нь гадна хажуудаа тэрслүү үзэлтэн тэвчдэгээр нь тодорхойлдог. Гитлер, Сталин хоёр энэ шалгуураар орохгүй”
“Бид сэтгэгчид биш, бидний цалин хөлс тийм биш!”
“Тийм ээ, уран зохиол алга байна. Үүнийг хэлэхэд хүртэл аймаар, харин бид амьдарч л байна”

Үйл явдал

1794 ОН: Францын яруу найрагч Андре Мари Шенье Парис хотноо цаазлагдлаа. Яруу найрагч Францын агуу хувьсгалын үзэл санааг эхлээд дэмжсэн юм. Хожим якобинчуудын харгислалд дургүйцсэн тэрээр либерал хэвлэлд хурц памфлет бичиж, Маратыг хөнөөсөн Шарлотта Кордед зориулсан магтаал бүтээн XVI Людовикийг хамгаалж байсан Мальзербад тусалж байлаа. 1794 оны гуравдугаар сард түүнийг баривчлан хорьсон ба тэр жилийн энэ өдөр түүнийг цаазалжээ. Андре Шаньегийн яруу найргийн өвийг зөвхөн 1819 онд цуглуулан хэвлэсэн байлаа. Түүний яруу найраг нь эртний үзэсгэлэн гоогийн бишрэл ба XVIII зууны рационализмын хольц юм. Түүнийг романтинизмын урдач нарын нэг гэдэг.

1907 ОН: Англид скаутын хөдөлгөөн зохион байгуулагджээ. Түүнийг бэлтгэл хошууч генерал Роберт Баден-Пауэлл үндэслэжээ. Адал явдалт тоглоомыг санагдуулмаар хүүхэд залуусын хүмүүжлийн зарчмыг тэрээр “Хөвгүүдэд зориулсан тагнуул” гэсэн номондоо гаргасан ба ном нь дэлхий даяар тархан олон оронд байгуулагдсан скаутын хөдөлгөөний гарын авлага болсон байлаа.

1947 ОН: Прага хотноо Дэлхийн оюутан залуучуудын анхдугаар наадам болжээ. Дэлхийн залуучуудын 1945 онд Лондон хотноо болсон бага хурал дээр Дэлхийн ардчилсан залуучуудын холбоо байгуулагдсанаас хойш залуучуудын наадмын хөдөлгөөн үүсэлтэй. Анхны наадмыг Парист хийхээр төлөвлөсөн боловч эрх баригчдын зүгээс эсэргүүцэл гарч түүнийг Прагад шилжүүлсэн байна.
Анхны наадамд дэлхийн 71 орны 17 мянган оюутан залуус оролцжээ. Наадмын нээлтээр Зөвлөлтийн яруу найрагч Лев Ошанины үг, Анатолий Новиковын ая “Дэлхийн ардчилсан залуучуудын марш” дуу анх дуулагдсан байв. Наадмын хаалтын өдөр “Залуус аа, бат бэх, урт хугацааны энх тайвны төлөө нэгдэгтүн!” гэсэн уриа гарсан байлаа. Тэр цагаас хойш энэ наадам Европын тэр үеийн бүх социалист орнууд, Австри, Финлянд, Хойд Солонгост хийгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж