Өвөр байгалийн хязгаарт 50 настай эмэгтэй баавгайд бариулжээ | News.MN

Өвөр байгалийн хязгаарт 50 настай эмэгтэй баавгайд бариулжээ

Өвөр байгалийн хязгаарт 50 настай эмэгтэй баавгайд бариулжээ

Өвөр байгалийн хязгаарт 50 настай эмэгтэй баавгайд бариулжээ

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Хилок дүүргийн ойд 50 настай эмэгтэйг баавгай барьж идсэн харамсалтай хэрэг гарчээ. Тус дүүргийн Жижүүрийн шуурхай албанд “Ням гаригт Терепхан тосгоноос 100 км-ын зайд орших ойд 1969 онд төрсөн, гар, толгой, биедээ гэмтэлтэй эмэгтэйн цогцос олдлоо" гэсэн мэдээлэл ирсэн байна.

Талийгаачийн хэн болохыг тогтоосон бөгөөд баавгайн дайралтын улмаас хохирогч амиа алдсан болохыг дүүргийн засаг захиргаанаас баталжээ.

Өвөр байгалийн хязгаарын суурин газруудаар намрын эхэн үеэс баавгайнууд үзэгдэх болсон байна. Тэд тосгон руу нэвтэрч, нохой шувуудыг барьж эхэлжээ. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр цагдаа нар Чита хотын ойролцоо, оршин суугчдад аюул учруулсан баавгайг буудсан байна.

Энэ сарын 1-ний өдөр нутгийн нэгэн оршин суугч руу дайрсан баавгайг Токчин мужийн Трансбайкаль тосгоноос хэдэн км зайд бууджээ. Аравдугаар сарын 4-ний өдөр Чита мужийн Кука тосгоны ойролцоо, айлын ноход хазаж, орон сууцны барилга руу авирсан баавгайг буудаж устгасан байна.

ОХУ-ын Байгалийн нөөцийн яамнаас мэдэгдсэнээр, өлсгөлөн баавгайнууд Өвөр байгалийн хязгаарын суурингууд руу дайрах болжээ. Сибирь, Алс Дорнодын бусад бүс нутгийн хүмүүс рүү баавгай халдах тохиолдол гарсаар байгаа аж. Якут Улсын депутат асан Александр Крылов аравдугаар сарын 5-нд бүгд найрамдах улсын Оймякон дүүрэгт баавгайн халдлагад өртөн амиа алджээ.

Эх сурвалж: TASS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хх 2019-10-09 202.55.191.205

баавгай ах оросыг ч бужигнуулаад амжжээ

Avatar

Зочин 2019-10-09 203.169.49.125

Тоо толгой нь хэт өссөн байна

Avatar

Зочин 2019-10-09 107.77.161.57

Тоо толгой хэт өснө гэж байхгүй…зүгээр л амьдрах орон зай нь хумигдсан дээрээс нь үмхий оросууд хөвч их тайгыг гамгүй огтолж Хятад руу гаргаж байна,дээрээс нь бараг зориуд тавьсан байх гэмээр их түмэртэй ч холбоотой.

Avatar

Zochin 2019-10-09 66.181.186.176

Oros hurshuud shiidemgii bna shuu, nyaltsagnaj bhaar ene ni deer dee, hunees unetei amitan gej haana bhav

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж