Өвөр байгалийн хязгаарт 50 настай эмэгтэй баавгайд бариулжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

Өвөр байгалийн хязгаарт 50 настай эмэгтэй баавгайд бариулжээ

Өвөр байгалийн хязгаарт 50 настай эмэгтэй баавгайд бариулжээ

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Хилок дүүргийн ойд 50 настай эмэгтэйг баавгай барьж идсэн харамсалтай хэрэг гарчээ. Тус дүүргийн Жижүүрийн шуурхай албанд “Ням гаригт Терепхан тосгоноос 100 км-ын зайд орших ойд 1969 онд төрсөн, гар, толгой, биедээ гэмтэлтэй эмэгтэйн цогцос олдлоо" гэсэн мэдээлэл ирсэн байна.

Талийгаачийн хэн болохыг тогтоосон бөгөөд баавгайн дайралтын улмаас хохирогч амиа алдсан болохыг дүүргийн засаг захиргаанаас баталжээ.

Өвөр байгалийн хязгаарын суурин газруудаар намрын эхэн үеэс баавгайнууд үзэгдэх болсон байна. Тэд тосгон руу нэвтэрч, нохой шувуудыг барьж эхэлжээ. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр цагдаа нар Чита хотын ойролцоо, оршин суугчдад аюул учруулсан баавгайг буудсан байна.

Энэ сарын 1-ний өдөр нутгийн нэгэн оршин суугч руу дайрсан баавгайг Токчин мужийн Трансбайкаль тосгоноос хэдэн км зайд бууджээ. Аравдугаар сарын 4-ний өдөр Чита мужийн Кука тосгоны ойролцоо, айлын ноход хазаж, орон сууцны барилга руу авирсан баавгайг буудаж устгасан байна.

ОХУ-ын Байгалийн нөөцийн яамнаас мэдэгдсэнээр, өлсгөлөн баавгайнууд Өвөр байгалийн хязгаарын суурингууд руу дайрах болжээ. Сибирь, Алс Дорнодын бусад бүс нутгийн хүмүүс рүү баавгай халдах тохиолдол гарсаар байгаа аж. Якут Улсын депутат асан Александр Крылов аравдугаар сарын 5-нд бүгд найрамдах улсын Оймякон дүүрэгт баавгайн халдлагад өртөн амиа алджээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж