Сайжруулсан түлшний талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ болон Нийслэлийн Онцгой байдлын газраас /НОБГ/ өнөөдөр /2019.10.09/ мэдээлэл хийлээ.
15715 ӨРХӨӨР ОРЖ ШАХМАЛ ТҮЛШИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ЗУУХНЫ ГАЛЛАГААНЫ ТАЛААР ЗӨВЛӨМЖ ТАРААСАН
НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Иргэддээ шахмал түлштэй холбоотой мэдээллийг ил, тод нээлттэй хүргэхийн тулд өдөр бүрийн өглөөний 10.00 цаг, өдрийн 16.00 цагаас мэдээлэл өгөхөөр болсон. Аравдугаар сарын 2-ны өдрийн 09.00 цагаас өнөөдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд нийт 60 өрхийн 135 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс 80 нь насанд хүрэгч, 55 нь хүүхэд юм. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 38 хүүхэд эмчилгээнд хамрагдсан. 17 хүүхэд гэрээр зөвлөгөө өгч үйлчлүүлсэн бол гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар хордлогын төвд долоон хүн эмчлэгдэж байгаагаас нэг хүний бие хүндэвтэр байна.
Аравдугаар сарын 8-ны 21.00 цагаас өнөөдрийн 06.00 цаг хүртэл дөрвөн өрхийн арван хүнд түргэн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Үүний тав нь том хүн байсан бол тав нь бага насны хүүхэд байсан. Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу шахмал түлшийг зөв хэрэглэх зуухны галлагааны талаар зөвлөмж тараах материалыг төвийн зургаан дүүрэгт нийслэлийн дүүргүүдийн төр захиргааны байгууллагын алба хаагчид өрх болгоноор орж зөвлөмж өгч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 15715 өрхөөр орсон" гэв.
ШӨНИЙН ЦАГТ ЗУУХНЫ ХАВХЛАГЫГ ХААЖ БОЛОХГҮЙ
НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “ Үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан улсын байцаагч нар, шуурхай хэлтсийн ажилчид 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна.
Өмнөх хэвлэлийн хуралд дурдсанчлан угаарт өртсөн хордсон болон нас барсан хүмүүсийн гэрт байсан түлшнээс дээж авч лабораторид шинжлүүлсэн. Лабораторийн шинжилгээний дүнг үндэслээд НМХГ-ын улсын ахлах байцаагчийн дүгнэлтүүдийг Нийслэлийн онцгой комисст хүргүүлсэн. Угаарын хийд өртсөн айл бүрээс авсан шинжилгээг Ашигт малтмал газрын лабораторид шинжлүүлэхэд "Тухайн дээж нь техникийн стандартын шаардлагыг хангаж байна" гэсэн дүгнэлт гарсан.
Тиймээс өнөөдөр худалдаалагдаж байгаа сайжруулсан түлш нь эрчим хүчний яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр батлагдсан орц нормынхоо дагуу үйлдвэрлэгдэж Стандарт хэмжил зүйн газраас батлагдсан стандартын дагуу зах зээлд худалдаалагдаж байгаа.
Өөрөөр хэлбэл шахмал түлшийг зөв хэрэглэснээр ямар ч асуудал үүсэхгүй. Өчигдөр орой Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хороонд оршин суух айлын пийшин дэлбэрсэн тохиолдол бүртгэгдсэн. Нам даралтын зуухны даралт зөвшөөрөгдсөн хэмжээгээр ихсэхэд хянах хэмжээ, хэрэгсэл байхгүй учраас дэлбэрсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Нийт иргэддээ шөнийн цагт зуухны хавхлагыг хааж болохгүй. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа горимыг мөрдөж ажиллахыг сануулж байна" гэв.
Э.БУРАМ
Зочин 2019-10-09 66.181.161.27
нэг хувин нь 80 хэмээс давсангүй . харин цог нь байгаад байна Байлаа гээ илчгүй Үнс нь их юм Асалт нь харин хурдан юм Өвөл бол байшингийн нам даралтын зуухыг халаана гэдэг хэцүү л санагдлаа . Гэлээ гээд айгаад л айдастай шахмалаа авахаас даа
Зочин 2019-10-09 66.181.161.27
урьдын жилүүдэд утаанаас болж угаартаж үхсэн хүн сонсогддоггүй байж Тэр байтугай дугуй түлээд угаартсан гэж ч сонссонгүй Харин энэ сайжруулсан түлш гуайг хэрэглээд эрдэнэт хүмүүс амиа алдаад байна. Сайжруулсан түлшиндээ байна уу зуух пийшиндээ байна уу гэж…. Гэтэл урьд нь нүүрсээр галлаад болоод байсан зуух пийшин яагаад энэ түлшийг хийгээд дэлбэрэв угаар гарав . Би өнөөдөр хэрэглэж үзлээ битгий л дэлбэрчихээсэй билээ гэж айдастай л галлалаа.Азаар гайгүй харин илч нь муу юм байна өө
Зочин 2019-10-09 182.160.36.52
АН намын 12-16 онд галзуурч идэж завшиж байсан он жилүүдэд 3000 хүн угаартаж амь үрэгджээ.тэр үед нь ингэж дүвчигнэж байсан уу? энэ АН нам ингэлээ гээд 20 онд сонгуульд хэдэн суудал авах уу? үгүй. бөглөрсөн яндан эвдэрхий пийшингийн улс төржилт хэрээс хэтэрч байна.
Хв 2019-10-09 203.91.115.49
ГӨЛӨГНҮҮД ТОТЬНУУД ТА НАР ЮУ ЮМ БҮХНИЙГ МЭДЭГЧ ҮҮ ХОЛ ОЧИЖ х**. ЭНЭ ОНЦГОЙН ХУВЦАСТАЙ НЭРГҮЙ ГЭЖ СЭТГҮҮЛЧ НӨХӨР ГОВЬАЛТАЙ АЙМГИЙН ОНЦГОЙН ДАРГА ХИЙЖ БАЙГААД АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ХӨӨГДСӨН ГӨЛӨГ ДАХИЖ ОРООД Л ХУЦАЖ БАЙХ ЮМ. АРД ТҮМЭН МИНЬ ИЙМ ЮМНУУДААР ЮУ ГЭЖ ДОРОМЖЛУУЛААД СУУХ ВЭ.
Зочин 2019-10-09 64.119.21.142
За хурган дарга нар минь болгоомжтой л яриарай та нарын дээдсийг ч яахав тэнгэр таалаал явчихна та нар минь хамаагүй дээдсийн үгээр явав газар хатуу шүү
Зочин 2019-10-09 150.129.140.71
НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРЧ УНГАСАН ХОЙНОО ХАВЧААД ЯМАР ХЭРЭГ БАЙНА
Зочин 2019-10-09 202.21.108.243
Хүний төлөө биш мөнгөний төлөө нийгэм байгуулсан.
зочин 2019-10-09 43.242.243.222
зөв түлнэ, буруу түлнэ гэж юугаа яриад байгаам бэ, зуухандаа л хийгээд шатаана ш дэ, зуухны амыг яах ёстой талаар нэг ч мэдээлэл өгөөгүй. Бас тэр айлд оруулж өгсөн тараах материалд чинь яг яаж түлэх талаар байхгүй байна лээ, энгийн хүмүүс хараад ямар юм ойгохооргүй сурталчилгааны хуудас байсан. Айлуудын зуух бүр өөр. Туршилтаа хангалтгүй явуулсан. Өөрсдийгөө бүү өмөөр. Хүний амиар тоглож болохгүй
Urvagar arzgar hoer 2019-10-09 66.181.182.116
Yasan ch olhiogyi turhtei darga nar ve dee,ontsgoi bdagiig iim urvaisan nuhur,mergejliin hyanaltiig iim arzaisan nuhdyyd udirdahaar hyn yhehees yah ve dee
Зочин 2019-10-09 66.181.177.252
энэ муу 2 ч яахав. хүний мөөр гэсэн газар мөөрөөд л явж байгаа нь энэ.харин дарга нарт л их но бий дэ
Зочин 2019-10-09 203.91.115.52
Өмбүү минь зөв хэрэглээд хүн амиа алдчаад байна
Зочин 2019-10-09 182.160.35.248
яндангаа ч хөөлдөггүй пийшингээ засдаггүй орцонд баадаг ооркуудыг Зайсанд алтан жорлонд бааж амьдардаг АН нам Батүүлтэнгүүд сайхан ашиглаж хатгаж турхирч 20 оны сонгуулийн шоугаа хийх шиг л болж байна.
иргзн 2019-10-09 202.179.26.34
та нар энэ хэлсэн үгнийхээ Хариуцлагыг үүрэх үү, наана чинь өчнөөн Иргэд Эрүүл мэнд Амь насаараа хохирчихоод байна шүү дээ, цаашдаа хичнээн Иргэн Угаартаж хохирохыг хэн ч таашгүй шүү дээ,
Зочин 2019-10-09 66.181.161.25
Chinii huuded uhvel chi yah bol ingeel soliorood baijiihuu
Зочин 2019-10-09 66.181.161.25
Zugeer l zailaad ug l duu
Зочин 2019-10-09 202.55.188.41
Арай ч дээ ард иргэдээ дэндүү доромжилж байгаа юм бишүү
Зочин 2019-10-09 103.229.120.53
Долоохон хоногт 130 гаруй хүн хордож. Энэ арай дэнднээ.
Шөнө унтаж чадахгүй гэр орныхноо шалгаж бна 2019-10-09 64.119.19.156
Түлшээ худлаа магтаж ярихаа ядахдаа зогсоо. Ичих нүүр өвдөх зүрх та нарт алга уу. Хүмүүс амиа алдчихаад өчнөөн гэр бүл уй гашууд автаад байхад л тэгэхээс тэгэх гэж нөгөө түлшээ магтсаар. Ийм хүн гэж байж болох уу. Ардын намынхан тусдаа төрөл зүйл болчихсон юмуу. 9 эхлээд хүйтэн агаар нягтраад тогтоод салхигүй жиндээд ирэхээр наад түлш чинь асах уу уугих уу. Хотоороо хордох бишүү. Эргүү дагзнууд . Одоо хүмүүс айгаад цахилгаан халаагуур залгаж байна удахгүй гал түймрийн эрсдэл нэмэгдэх гээд байна.
Зочин 2019-10-09 202.9.44.224
Одоо бага түлж байгаа үед гэртэх нь хордож байна. Бүх айлууд их түлэх үеээр гудамжинд яваа нь хордохгүй гэх баталгаа байна уу? Биднийг зүгээр л цөмийг нь а**х гээд байгаа юм биш үү.
Зочин 2019-10-09 202.131.227.114
Угаарын хий гэж юу болох, хэрхэн үүсдэг эсэх, яаж хамгаалах гэх мэтийг судлаад, толгойдоо жаахан юм хийж авсныхаа дараа зөв галлаад аюулгүй сайхан амьдар. Монголоос өөр түүхий нүүрс шууд түлж агаар орчин, эх дэлхийгээ бохирдуулж байгаа үндэстэн байхгүй. Утаа үнэргүй учраас угаартаж байгаагаа ч мэдэхгүй байгаа биз дээ. Агаарт гараад замхран алга болно. Юун хүн хордуулах.
Zochin 2019-10-09 51.154.140.254
Nasnii bugsund gal tulehiig zaalagdag baijee
mongol 2019-10-09 59.153.87.250
hunii ami ersdeed baina malnuudaa
Зочин 2019-10-09 202.126.89.36
Иргэдээ туршилтын туулай болгож байгаа Ёрөнхийлөгчийн хэлсэнээр гэмт үйлдлээ зогсоо малнуудаа
Зочин 2019-10-09 203.91.115.41
МУ-ын ерөнхийлөгч худлаа яриад байна уу одоо. Муу сайн хог шаарнууд бага доромжлоорой.
Zochin 2019-10-09 66.181.186.176
Guliisun n****, bitgiii doromjlood bgaarai, 220 myangan urhiig garlaa tuld chaddagguiii gej bna uu