"Шахмал түлшийг зөв хэрэглэснээр ямар ч асуудал үүсэхгүй"

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

"Шахмал түлшийг зөв хэрэглэснээр ямар ч асуудал үүсэхгүй"

Сайжруулсан түлшний талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ болон Нийслэлийн Онцгой байдлын газраас  /НОБГ/ өнөөдөр /2019.10.09/ мэдээлэл хийлээ.


15715 ӨРХӨӨР ОРЖ ШАХМАЛ ТҮЛШИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ЗУУХНЫ ГАЛЛАГААНЫ ТАЛААР ЗӨВЛӨМЖ ТАРААСАН

НОБГ-ын  гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн  дарга, хурандаа Г.Нэргүй “Иргэддээ шахмал түлштэй холбоотой мэдээллийг  ил, тод нээлттэй хүргэхийн тулд өдөр бүрийн  өглөөний 10.00 цаг, өдрийн 16.00 цагаас мэдээлэл өгөхөөр болсон.  Аравдугаар сарын 2-ны өдрийн 09.00 цагаас өнөөдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд нийт 60 өрхийн 135 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс 80 нь насанд хүрэгч, 55 нь хүүхэд юм. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 38 хүүхэд эмчилгээнд хамрагдсан. 17 хүүхэд гэрээр зөвлөгөө өгч үйлчлүүлсэн бол  гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар хордлогын төвд долоон хүн эмчлэгдэж байгаагаас нэг хүний бие хүндэвтэр байна.

Аравдугаар сарын 8-ны 21.00 цагаас өнөөдрийн  06.00 цаг хүртэл  дөрвөн өрхийн  арван хүнд түргэн тусламж үйлчилгээ  үзүүлсэн. Үүний тав нь том хүн байсан бол тав нь бага насны хүүхэд байсан.   Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу шахмал түлшийг зөв хэрэглэх зуухны галлагааны талаар зөвлөмж тараах материалыг төвийн зургаан дүүрэгт нийслэлийн дүүргүүдийн төр  захиргааны байгууллагын алба хаагчид өрх болгоноор орж зөвлөмж өгч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 15715 өрхөөр орсон" гэв.

ШӨНИЙН ЦАГТ ЗУУХНЫ ХАВХЛАГЫГ  ХААЖ БОЛОХГҮЙ

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “ Үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан улсын байцаагч нар, шуурхай хэлтсийн ажилчид   24 цагаар жижүүрлэн ажиллаж байна.

Өмнөх хэвлэлийн хуралд дурдсанчлан  угаарт өртсөн хордсон болон нас барсан хүмүүсийн гэрт байсан түлшнээс дээж авч лабораторид  шинжлүүлсэн. Лабораторийн шинжилгээний дүнг үндэслээд НМХГ-ын улсын ахлах  байцаагчийн дүгнэлтүүдийг Нийслэлийн онцгой комисст хүргүүлсэн. Угаарын хийд өртсөн айл бүрээс авсан шинжилгээг  Ашигт малтмал газрын лабораторид шинжлүүлэхэд "Тухайн дээж нь  техникийн стандартын шаардлагыг хангаж байна" гэсэн дүгнэлт гарсан.

Тиймээс өнөөдөр худалдаалагдаж байгаа сайжруулсан түлш нь эрчим хүчний яамны шинжлэх ухаан технологийн  зөвлөлөөр батлагдсан орц нормынхоо дагуу үйлдвэрлэгдэж Стандарт хэмжил зүйн газраас батлагдсан стандартын дагуу зах зээлд худалдаалагдаж байгаа.

Өөрөөр хэлбэл шахмал түлшийг зөв хэрэглэснээр ямар ч асуудал үүсэхгүй.  Өчигдөр орой Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хороонд оршин суух айлын пийшин дэлбэрсэн тохиолдол бүртгэгдсэн. Нам  даралтын зуухны даралт зөвшөөрөгдсөн хэмжээгээр ихсэхэд   хянах хэмжээ, хэрэгсэл байхгүй учраас дэлбэрсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Нийт иргэддээ шөнийн цагт зуухны хавхлагыг  хааж болохгүй.  Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа горимыг мөрдөж ажиллахыг сануулж байна" гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж