Байр авлигад авсан хэрэг шүүхт шилжлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Байр авлигад авсан хэрэг шүүхт шилжлээ

БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай барилгын компаниудын хятад захирлуудаас орон сууц хахуульд авсан хэрэгт холбогдсон ерөнхий инженерийн хэрэг шүүхэд шилжлээ. Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын ерөнхий инженер Ө.Сүхбаатар нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай барилгын компаниудаас байр авлигад авсан гэх энэхүү эрүүгийн хэргийг нийслэлийн Прокурорын газраас энэ сарын 4-нд Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлжээ.

Дашрамд дурдахад, түүнийг барилга хүлээн авах техникийн комиссын даргаар ажиллаж байхдаа БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шүнди” компанийн захирал болох БНХАУ-ын иргэн Ван Сэн Тоноос гурван өрөө байр хээл хахуульд авсан хэрэгт холбогдуулан шалгаад, дээрх үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр 2010 оны нэгдүгээр сарын 30-нд Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Прокурорын газарт шилжүүлээд байсан юм.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж