Дэлхийд өрсөлдөх чадвараар ОХУ 43-т хэвээр үлдэв | News.MN

Дэлхийд өрсөлдөх чадвараар ОХУ 43-т хэвээр үлдэв

Дэлхийд өрсөлдөх чадвараар ОХУ 43-т хэвээр үлдэв

Дэлхийд өрсөлдөх чадвараар ОХУ 43-т хэвээр үлдэв

Дэлхийн өрсөлдөх чадварын 2019 оны шинэ тайлангаар ОХУ 43 дугаар байр байгаа нь өнгөрсөн жилийн байр сууриа хамгаалсан гэсэн үг юм. Энэхүү тайланг Дэлхийн Эдийн засгийн форум жил бүр шинэчлэн гаргадаг.

Өрсөлдөх чадвараар хамгийн сайн улсаар Сингапур тодорч жагсаалтыг тэргүүлжээ. Сингапурын араас АНУ, гуравдугаарт Хонконг, дөрөвт, Нидерланд, тавд Швейцар жагсчээ.

Өрсөлдөх чадварыг тодорхойлдог үзүүлэлтүүдийн заримынх нь Оросын хувьд дээшилсэн ч өнгөрсөн жилийн 43 дугаар байрнаас хөдөлж чадсангүй. Өнгөрсөн жил 65,6 гэсэн нийт оноогоор 43-т байсан бол энэ жил 66,7 болж бага зэрэг дээшилсэн ажээ. Дэд бүтэц, тээврийн салбарын хөгжил, аюулгүй байдал, инновацийн чиглэл, макро эдийн засгийн үзүүлэлтүүд өнгөрсөн оноос бага зэрэг сайжирсан байдал Оросын хувьд харагдаж байгаа юм.

2018 онтой харьцуулахад хамгийн их дэвшил гаргасан улс нь Өмнөд Африкийн БНУ болж байна. Өмнөд Африк шууд 7 байраар урагшилжээ. Саудын Араб гурав, Нидерланд хоёр, Хонконг гурван байраар тус тус урагшилсан байна.

Хамгийн олон байраар ухарсан нь Энэтхэг боллоо. Энэтхэг шууд 10 байраар ухарсан байна. Венесуэлийн хувьд зургаан байраар ухарсан байна.

Өрсөлдөх чадварын индексийг 12 үзүүлэлтээр тооцон гаргадаг. Дэд бүтцийн хөгжил, мэдээллийн технологийн нэвтрэлт, макро эдийн засгийн үзүүлэлтүүд, хэрэглээний зах зээлийн байдал, хөдөлмөрийн зах зээлийн байдал, санхүүгийн систем, боловсрол, бизнесийн өхгжлийн байдал, инновац, эрүүл мэнд, дотоодын зах зээлийн тэлэлт, институцүүдийн хөгжил гэсэн 12 үзүүлэлтийг харгалзан үзэж өрсөлдөх чадварыг тодорхойлдог.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-10 202.9.43.182

Монгол маань авьхан хавьд яваа, урагшилж уу? Ухарч уу? гэдэг мэдээллийг олоод хавсаргачих хэрэгтэй шд.

Avatar

Иргэн 2019-10-10 202.126.88.206

Монгол бол судалгаанд хамрагдах ч үгүй байх, хамрагдлаа гэхэд Венесуэл, Хойд Солонгос хавьд явж байгаа болов уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж