Өсвөр насныхан сошиал хаягтай байхыг эцэг эхчүүд эсэргүүцэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Өсвөр насныхан сошиал хаягтай байхыг эцэг эхчүүд эсэргүүцэхгүй байна

Өсвөр насныхан сошиал хаягтай байхыг эцэг эхчүүд эсэргүүцэхгүй байна

Оросын ажлын байрны зар түгээгч Superjob компаниас хийсэн судалгаагаар өсвөр насныхан сошиал сүлжээнд өөрийн гэсэн хаягтай байхыг эцэг эхчүүдийн бараг тал хувь нь буюу 55 хувь нь дэмжиж байгаа ажээ. Харин эцэг эхчүүдийн 18 хувь нь эсэргүүцсэн байна.

Энэ оны наймдугаар сарын 23-наас есдүгээр сарын 2-ны хооронд 7-17 насны хүүхэдтэй 500 эцэг эхийг хамруулан уг судалгааг хийсэн байна.

Судалгаанд оролцсон эцэг эхийн 20 хувь нь хүүхдийнхээ хаягыг хянаж чаддаг, 60 хувь нь анхааралтай ажигладаг гэжээ. Эцэг эхчүүдийн үзэж байгаагаар 13-наас доош насны хүүхэд сошиал сүлжээнд өөрийн гэсэн хаягтай байхыг зөвшөөрөхгүй гэсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж