Дэлхийн дулаарлын эсрэг хүн төрөлхтөн олон сонирхолтой аргаар эрчимтэй тэмцэж байна.
Италийн зарим уушийн газар хуванцар хог хаягдлын хэмжээг бууруулахын тулд цаасан соруулыг халж оронд нь гоймон хэрэглэж эхэлжээ. Мөн цаашдаа хуванцар аягыг солих арга хайж байна.
Тэр ч байтугай зориулалтын гоймон соруул үйлдвэрлэдэг Stroodles компани үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тэд зөвхөн гурил, усыг ашиглан 100 хувь байгальд ээлтэй соруул үйлдвэрлэж хэрэглэгчиддээ нийлүүлж байна. Тэдний хэлж байгаагаар соруул нь нэг цаг орчим хатуу байдлаа хадгалж тэснэ гэнэ
Компаний төлөөлөгч "Бидний үйлдвэрлэж байгаа соруул 30-60 өдөр болж байж байгальд задардаг цаасан соруулыг бодвол ганцхан шөнийн дотор байгальд шингэдгээрээ давуу талтай. Гэхдээ хуванцар соруултай харьцуулахад нэг сул тал нь, үүгээр халуун зүйл уух боломжгүй. Энэ соруулыг халуун ундаанд хийчихвэл тэр чинь гоймонтой шөл л болж хувирна" гэжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: www.9gag.com
Холбоотой мэдээ