Компьютер, плэйстэйшн, икс бокс дээр цувралуудаа гаргаж дэлхийн тоглогчдын хүндэтгэлийг хүлээгээд байсан Калл Оф Дюүти тоглоомыг өнгөрсөн долоо хоногт гар утсан дээр тоглох боломжтой болсон билээ. Холбогдох байгууллагуудын мэдээллээр уг тоглоомыг дэлхий даяар 100 саяас илүү хүн өөрийн гар утсандаа татан авч тоглож байна.
IOS дээр 56.9 сая, андройд дээр 45.3 сая хүн уг тоглоомыг татсан нь урьд өмнө нь хэзээ ч байгаагүй өндөр тоо юм. Сонирхуулахад Фортнайт эхний долоо хоногтоо 22.5 сая, PUBG эхний долоо хоногтоо 28 сая тоглогчтой болж байжээ.
IOS үйлдлийн систем дээр хөгжүүлэхэд 9.1 сая доллар, андройд үйлдлийн систем дээр хөгжүүлэхэд 8.3 сая доллар зарцуулсан энэхүү тоглоом одоогоор 2.3 сая долларыг эхний долоо хоногтоо олоод байгаа аж. Харин PUBG тоглоом эхний долоо хоногтоо 600.000 поллар л олж байжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: 9to5mac.com
Холбоотой мэдээ