Сансарт мах ургуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

Сансарт мах ургуулжээ

Израилийн Алеф Фэрмс хүнсний компани олон улсын сансрын станцад үнээний эснээс үхрийн мах ургуулах туршилт амжилттай болсныг зарлалаа. Энэ амжилт нь тэдний ирээдүйд аллага үйлдэхгүйгээр байгальд ээлтэй мах хэрэглэдэг болох зорилгод хүрэхэд том алхам болж байна гэжээ.

Судлаачид үнээний эсийг авч үнээний бие доторх шиг орчин хиймлээр үүсгэн тэжээхэд эс өөрөө үржиж бүтэн стэйкний хэмжээтэй мах болсон байна.

Алеф Фермс компани Оросын 3D биопринтийн компанитай хамтарч ажилласан бөгөөд энэхүү туршилтын үр дүн цаашид мах боловсруулах хуучин аргыг халснаар агаар, усыг ихээр хэмнэж дэлхийн бохирдлыг асар ихээр бууруулна гэж итгэж байна.

НҮБ-ын мэдээлснээр зөвхөн үхрийн мах боловсруулах нь хүлэмжийн хийний 41 хувь, дэлхийн дулаарлын 14.5 хувьтай холбоотой асуудал үүсдэг. Нэг килограм үхрийн мах боловсруулахад 10.000аас 15.000 литр ус зарцуулагддаг байна.

Мөн судалгаанаас үзэхэд 2050 онд дэлхий 10 тэрбум хүнтэй болох ба бүгдийг хооллохын тулд Америкчууд махны хэрэглээгээ 40 хувь, Европчууд 22 хувиар бууруулах шаардлагатай болно гэж байна.

Махыг өөр бүтээгдэхүүнээр орлуулах ажилд Моса Мийтс, Мэмфис Мийтс Импоссибл Фүүдс гэх мэт компаниуд  өрсөлдөж байгаа билээ. Тэднээс Импоссибл Фүүдс компаний ургамлаас гаргаж авсан махыг Америкт Бүргер кинг, Макдоналдс, Тим Хортонс болон зарим хүнсний дэлгүүрүүд хэрэглэж, худалдаалж эхэлсэн байна. Харин Алеф Фермсийн хамт олон сансарт ургуулсан махыг ойрын гурваас дөрвөн жилд худалдаанд гаргах зорилготой байгаа ажээ.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: edition.cnn.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж