Шведэд Эбола вирусын шинж тэмдэг илэрлээ

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

Шведэд Эбола вирусын шинж тэмдэг илэрлээ

Шведэд Эбола вирусын шинж тэмдэг илэрлээ

Шведэд ирээд удаагүй байгаа өвчтөний биед эбола үхлийн вирусын шинж тэмдэг илэрлээ.

Шведийн өмнөд хэсэг дэх Малмо хотын Скэйн их сургуулийн эмнэлэгт өндөр халуурсан өвчтөн Даваа гаригт ирсэн бөгөөд эмч нар түүний өвчин эбола вирус байж болзошгүй хэмээн үзэж байна. Одоогоор өвчтөний нас болон хүйсийг нууцлаад байгаа ч тэрбээр 2014 онд эбола вирус дэгдэж мянга мянган хүний амийг авч одсон Африкийн нутгаас ирээд удаагүй байгаа гэнэ.

Шведийн Афтонбладет сонинд эмнэлгийн ажилтны өгсөн ярилцлагаас харахад уг өвчтөн өмнө нь эбола вирус дэгдэж байсан газарт амьдарч байгаад ирсэн бөгөөд өндөр халуурах зэрэг илэрч байгаа шинж тэмдгүүд нь уг үхлийн вирусынхтай адил байна гэжээ. Өвчтөнд шинжилгээ хийсэн бөгөөд  хариунаас халуурсан шалтгаан нь эбола вирус уу, бусад өөр өвчин үү гэдэг тодорхой болох юм байна.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: express.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж