“Говийн гайхамшигт-6”-д гурван тэрбум гаруй төгрөг зарцуулжээ | News.MN

“Говийн гайхамшигт-6”-д гурван тэрбум гаруй төгрөг зарцуулжээ

“Говийн гайхамшигт-6”-д гурван тэрбум гаруй төгрөг зарцуулжээ

“Говийн гайхамшигт-6”-д гурван тэрбум гаруй төгрөг зарцуулжээ

Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт, тэдгээрийн амьдардаг  экосистемийг хамгаалах, үүнд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилготой “Говийн гайхамшигт-6” арга хэмжээ жил бүр болдог билээ.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар хэрэгжүүлдэг уг арга хэмжээ аравдугаар сарын 7-8-нд Хустайн байгалийн цогцолборт газарт боллоо. Арга хэмжээнд “Говийн гайхамшигт-6”-гийн гарал үүсэл, тоо толгой, хамгаалах чиглэлээр хийж буй шинэ содон ажил, тулгарч буй бэрхшээлийг танилцуулсан юм.

Тухайлбал, “Говийн гайхамшигт 6”-г хамгаалахад өнгөрсөн жил хоёр тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ жил гурван тэрбум 950 сая гаруй төгрөг зарцуулжээ. Үүнд, зэрлэг амьтдад зориулсан  худаг гаргах, хөв цөөрөм байгуулах, булгийн эх хашиж хамгаалах, биотехникийн арга хэмжээ зэргээр говийн зэрлэг  амьтдын амьдрах орчныг сайжруулах чиглэлээр хийсэн олон ажил багтаж байгаа юм байна.

ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБА БАЙГУУЛНА

Түүнчлэн  хууль бус агнууртай тэмцэх, хуулийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийжээ. Жишээлбэл, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Дэд зөвлөлийг Говь-Алтай, Ховд аймагт байгуулсан байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас шинээр экологийн цагдаагийн алба байгуулах шийдвэр гаргаж 2020 оноос үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

МОНГОЛ БӨХӨНГ СЭРГЭЭН НУТАГШУУЛНА

Хэдийгээр хамгааллын ажилд тодорхой ахиц гарч байгаа ч анхаарвал зохих асуудал цөөнгүй гарч байгаа аж. Ялангуяа зөвхөн Монголд байдаг монгол бөхөн хамгаалалд талууд анхаарал хандуулах шаардлагатай байгаа ажээ. Бог малын мялзан өвчин, ган зудтай холбоотой идэш тэжээлийн хомсдлоос шалтгаалан тоо толгой нь цөөрч 2018 оны арванхоёр дугаар сарын тооллогоор ердөө 3800 гаруй үлдээд байгаа юм. Монгол бөхөнг аварч үлдэхийн тулд зайлшгүй хийх шаардлагатай олон ажил байгаагийн нэг нь сэргээн нутагшуулах гэнэ. Сэргээн нутагшуулах боломжтой газруудын судалгааг хийж  байгаа бөгөөд  2020 онд энэ ажил дуусах юм байна. Энэ ажилд санхүүжилтийн асуудал тулгамдаж байгаа юм байна. Тиймээс гадаад, дотоодын хандивлагчдад хандсан сурталчилгааг идэвхтэй хийх  ажээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-09 150.129.141.115

өргөстэй төмөр замын гадна талд давхар өргөсгүй тор татаж зээрээ торонд өлгөгдөхоос

Avatar

Зочин 2019-10-09 103.229.122.149

ЖИЛ БОЛГОН ИЙМ ИХ МӨНГӨ ЗАРЧИХААД МАЛЫН ӨВЧНӨӨР ХИАРУУЛААД БАЙДАГ НЬ СОНИН ЮМ ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж