Грета Тунбергийн дуураймал хүүхэлдэйг гүүрнээс дүүжилжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

Грета Тунбергийн дуураймал хүүхэлдэйг гүүрнээс дүүжилжээ

Грета Тунбергийн дуураймал хүүхэлдэйг гүүрнээс дүүжилжээ

Ромын нэгэн гүүрнээс хоёр өдрийн өмнө залуу тэмцэгч Грета Тунбергийн дуураймал хүүхэлдэйг дүүжилж дээр нь "Грета бол бурхан" гэж бичсэн хэргийг цагдаа нар мөрдөж эхэлжээ.  "Сүйрлийн эсрэг хөдөлгөөн" Лондон, Берлин, Амстердам, Сиднэйд тэмцлээ эхлүүлсэн өдөрийм явдал болсон нь эрх баригчдын дургүйцлийг төрүүлсөн байна.

Ром хотын дарга Виржиниа Рагги "Манай хотынхон Грета болон түүний гэр бүлийн талд байгаа" хэмээн твиттертээ жиргэсэн байна.  Тэгвэл Италийн ардчилсан намын удирдагч Никола Зингарети уг хүчирхийллийн чанартай үйлдлийг буруушааж буйгаа илэрхийлжээ.

Гретаг  НҮБ-ын индэр дээр гарч, дэлхийн удирдагчдыг загнаснаас нь хойш  түүнийг солиотой, сэтгэцийн эмгэгтэй гэж томчуудын зүгээс доромжлох нь ихэссэн байна.

Энэ доромжлолын эсрэг Грета өөрийн твиттер дээрээ

"Томчууд шинжлэх ухаанаа хөгжүүлэх  эсвэл өөр ямар нэг сайн зүйл хийхийн оронд өсвөр насныхныг, хүүхдүүдийг айлгаж дарамталж суудгийг би ер ойлгохгүй юм. Бидний өмнө буруутайдаа бантаад байдаг юм боловуу" хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: metro.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж