Флоридагийн Гумбо Лимбо эрэг дээр далайн татралтын улирал эхэлж бяцхан яст мэлхийнүүд эрэг дээр ил гарч ирдэг үе иржээ. Гумбо Лимбогийн байгаль хамгаалах төв далайд хүрч чадалгүй үхсэн нэгэн яст мэлхийг олж задалтал гэдэснээс нь хийлдэг шаарны хэсэг, ундааны шошго зэрэг 104 ширхэг хуванцарын хэсэг олджээ.
Флорида нь эрэг дээр нь өндөглөж, нутагладaг таван төрлийн яст мэлхийний хувьд чухал газар юм. Яст мэлхий нялх үедээ далайн эргээр явж жижиг сам хорхой болон бусад бичил биетнүүдийг түүж идэх байгалийн зохилдлоготой байдаг. Гэвч өнөө үед хүн төрөлхтөн жил ирэх тутам сая, сая тонн хуванцар хог хаягдал үйлдвэрлэж, байгаль орчныг хайр найргүй бохирдуулж байгаагаас болоод хөөрхий бяцхан яст мэлхийнүүд бусад далайн амьтдын адил ийнхүү хохирч байна.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: metro.co.uk
Холбоотой мэдээ