Ким Жон Ун: Шинжлэх ухаан, технологи бол хүч чадал | News.MN

Ким Жон Ун: Шинжлэх ухаан, технологи бол хүч чадал

Ким Жон Ун: Шинжлэх ухаан, технологи бол хүч чадал

Ким Жон Ун: Шинжлэх ухаан, технологи бол хүч чадал

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Лхагва гаригт цэргийн тариалангийн талбайд очиж, ургацын болцтой биечлэн танилцсан байна. Тэрбээр Ардын армийн 810-р ангийн мэдэл дэх 1116-р тариалангийн талбай дээр очиж ажилласан нь Хойд Солонгост тулгараад буй хүнсний хомсдолыг шийдвэрлэхэд анхаарч буйгаа харуулахыг зорьжээ. Ким Жон Ун төв телевизээрээ дамжуулан АНУ-д хандан сүрдүүлсэн мэдэгдэл байнга хийдэг боловч бараг сарын дараа олон нийтийн өмнө ил гарсан нь энэ юм.

Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлагт мэдээлснээр Ким Жон Ун уулархаг, өндөрлөг, нам дор газрууд дахь тариалангийн гарцыг нэмэгдүүлэхийн тулд хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судалгаа, тариалангийн арга зүйг боловсруулах хэрэгтэй гэдгийг онцолжээ. Мөн тэрбээр “Шинжлэх ухаан, технологи бол хүч чадал” хэмээн мэдэгджээ.

АНУ болон Хойд Солонгосын албаныхан өнгөрсөн амралтын өдрөөр Шведэд ажлын уулзалт хийж, цөмийн хэлэлцээрийг ярилцсан юм.

Эх сурвалж: Yonhap

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HM 2019-10-09 188.29.164.97

Ингэж хэлэнгүүт л нөгөө хэдэн долдой нар нь уулын орой дээр буудай ургуулна гээд чичрээд унана даа. Ургахгүйг нь мэдсээр байж ургуулсангүй гэж бас баахан хүн хэрэгт орох байхдаа. Коммунизм холуур байгаасай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж