Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Лхагва гаригт цэргийн тариалангийн талбайд очиж, ургацын болцтой биечлэн танилцсан байна. Тэрбээр Ардын армийн 810-р ангийн мэдэл дэх 1116-р тариалангийн талбай дээр очиж ажилласан нь Хойд Солонгост тулгараад буй хүнсний хомсдолыг шийдвэрлэхэд анхаарч буйгаа харуулахыг зорьжээ. Ким Жон Ун төв телевизээрээ дамжуулан АНУ-д хандан сүрдүүлсэн мэдэгдэл байнга хийдэг боловч бараг сарын дараа олон нийтийн өмнө ил гарсан нь энэ юм.
Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлагт мэдээлснээр Ким Жон Ун уулархаг, өндөрлөг, нам дор газрууд дахь тариалангийн гарцыг нэмэгдүүлэхийн тулд хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судалгаа, тариалангийн арга зүйг боловсруулах хэрэгтэй гэдгийг онцолжээ. Мөн тэрбээр “Шинжлэх ухаан, технологи бол хүч чадал” хэмээн мэдэгджээ.
АНУ болон Хойд Солонгосын албаныхан өнгөрсөн амралтын өдрөөр Шведэд ажлын уулзалт хийж, цөмийн хэлэлцээрийг ярилцсан юм.
Эх сурвалж: Yonhap
Холбоотой мэдээ