Нийгмийн сүлжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 67 насны төрсөн өдөрт зориулсан нэгэн сонирхолтой бичлэг тавигдсан байна. Хэн нэгэн түүнд зориулан тэнгэрт #VVP67 хэмээн бичжээ.
Энэ үйл явдал АНУ-ын Лос Анжелес хотноо болсон байна. Тус хотын оршин суугчид тэнгэрт онгоцоор #VVP67 хэмээн бичсэнийг олж харан, улмаар авсан зургуудаа инстаграм хуудастаа байршуулжээ.
#VVP67 бичээсийг Владимир Путинд зориулсныг америкчууд төвөггүй ойлгосон байна. Учир нь энэ жил Путин 67 нас хүрч буй, VVP үсэг нь Оросын Ерөнхийлөгчийн овог, нэр (Владимир Владимирович Путин)-ийн эхний үсгүүд болох нь тодорхой байжээ.
Путин аравдугаар сарын 7-ны өдөр төрсөн өдрөө тэмдэглэсэн бөгөөд америкчууд түүнийг насандаа баймгүй эрч хүчтэй, идэвхтэй, амбиц ихтэй хэвээр байна хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: FORUM DAILY, INOSMI
Зочин 2019-10-09 107.77.161.57
АНУ-д 3-4 сая цагаач орос амьдардаг гэсэн багцаа тоо байдаг юм байна.Чөлөөт ертөнцөд амьдарч үр шимийг нь хүртэж байгаа мөртлөө дарангуйлагч путиныгаа учиргүй шүтэн биширдэг тархи толгой нь 20-р зуундаа гацчихсан орос цагаачид энд хог нэгээрээ л байна,орос гахайнуудын нэг л өдөөн хатгаж байгаа биз.
HM 2019-10-09 188.29.164.97
Цоглог байна дөө, миний ах. Happy birthday!
Зочин 2019-10-09 203.169.49.125
За харваас болхи хийсэн фото шопны эвлүүллэг л байна.
Зочин 2019-10-09 202.179.6.162
үмбүү минь бичлэг түмэн зураг инстад бн
зочин 2019-10-09 202.21.127.166
ЮУГ АТААРХАЛ ГЭХ ВЭ ГЭВЭЛ ЁСТОЙ ҮҮНИЙГ ЧИНЬ Л АТААРХАЛ ГЭДЭГ ЮМ ДАА