Нийгмийн сүлжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 67 насны төрсөн өдөрт зориулсан нэгэн сонирхолтой бичлэг тавигдсан байна. Хэн нэгэн түүнд зориулан тэнгэрт #VVP67 хэмээн бичжээ.
Энэ үйл явдал АНУ-ын Лос Анжелес хотноо болсон байна. Тус хотын оршин суугчид тэнгэрт онгоцоор #VVP67 хэмээн бичсэнийг олж харан, улмаар авсан зургуудаа инстаграм хуудастаа байршуулжээ.
#VVP67 бичээсийг Владимир Путинд зориулсныг америкчууд төвөггүй ойлгосон байна. Учир нь энэ жил Путин 67 нас хүрч буй, VVP үсэг нь Оросын Ерөнхийлөгчийн овог, нэр (Владимир Владимирович Путин)-ийн эхний үсгүүд болох нь тодорхой байжээ.
Путин аравдугаар сарын 7-ны өдөр төрсөн өдрөө тэмдэглэсэн бөгөөд америкчууд түүнийг насандаа баймгүй эрч хүчтэй, идэвхтэй, амбиц ихтэй хэвээр байна хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: FORUM DAILY, INOSMI
Холбоотой мэдээ