
Түүний хувцасны ард “Би өөрийгөө муу хүн гэж хэлээ биз дээ” гэж бичжээ.
Гэвч санаа зоволтгүй. Залуу поп од маань ирэх есдүгээр сард нээлтээ хийх “ “Муу хүүхэд” кинонд ноцтой гэмт хэрэгт орооцолдсон өсвөр насны хүүгийн дүрд тоглож буй нь энэ аж.
Киноны продюсер “ Жастин Байбер шиг авьяастай, гоц хүүхдүүд 20 жилд нэг удаа төрдөг. Бид энэ үзэгдэл манай соёлд ямар нөлөө үзүүлж байгааг харуулахыг зорьсон” гэжээ.
Бэлтгэсэн Н.Энх