Ц.Нямдорж: Өмгөөллийн тухай хуультай улс байхгүй | News.MN

Ц.Нямдорж: Өмгөөллийн тухай хуультай улс байхгүй

Ц.Нямдорж: Өмгөөллийн тухай хуультай улс байхгүй

Ц.Нямдорж: Өмгөөллийн тухай хуультай улс байхгүй

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Мөн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ . Энэ үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД:

-Хуульчдын эрхзүйн байдлын тухай хууль орж ирсэнгүй. Цаашид Хуульчдын холбоо гэж байх юм уу. Өмгөөлөгчдийн холбоо нь салах юм байна. Хуульчдын холбооны хэдэн хувь нь өмгөөлөгчид вэ. Гишүүнчлэлийнхээ хураамжаар санхүүждэг гэж ойлгох уу.

    

УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:

-Энэ асуултад манай ажлын хэсэг хариулахад түвэгтэй. Ажлын хэсгийнхний ойлгож байгаагаар Хуульчдын холбооны үйл ажиллагаа цаашид ч хэвийн үргэлжилнэ гэж ойлгож байгаа. Өмгөөллийн тухай хуулиар Хуульчдын холбоог татан буулгах шаардлага байхгүй. Өмгөөллийн үйл ажиллагааг өөрийн хуультай болгох  шаардлагатай гэж УИХ үзсэн. Иргэдэд эрхзүйн зөвлөмж, туслалцаа үзүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг өмгөөлөгчид өөрийн гэсэн хуультай байх нь иргэдийн эрх ашгийг хамгаалахад  чухал үүрэгтэй.

ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ:

-Энэ хуулийг хэлэлцэх явцад Хуульчдын холбоо байна гэсэн зүйл л яригдсан. Ийм тогтолцоо байдаггүй гэж би олон удаа хэлж байгаа. Ийм хуультай ч орон байдаггүй. Өөрөөр хэлбэл Өмгөөллийн тухай хуультай орон байхгүй. Үүнийг л би хэлж чадна. Нэгэнт УИХ саналаа оруул ир гэсэн учраас тухайн үед нь би байр сууриа хэлнэ. Хуульчдын холбооноос шүүгч, прокурор нар гарсан нь үнэн. Ер нь нэг дээвэр дор шүүгч, прокурор бүгд байх нь Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилах зарчимд ч нийцэхгүй. Хуульчдын холбоогоор дамжуулж бүгдийг нь захирах гэсэн бодлого байсан.

Дараа нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

-Уг хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд  Ц.Нямдорж  танилцуулав. УИХ-аас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг 2013 оны 7 дугаар сарны 5-ны өдөр баталж, 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа билээ. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийсний үндсэн дээр түүнд нийцүүлж нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэх дүгнэлт гарсан байна. Иймээс Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, мөн сэтгэл зүйн арга хэмжээг хамгаалалтын арга хэмжээ болгох, хохирогчийн талаар мэдээллийн сан үүсгэхтэй холбоотой шинээр бүлэг, хэсэг, заалт нэмэхээр тусгажээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар "Монгол Улсын Их Хурлаас эрх зүйн шинэтгэлийн хүрээнд баталсан Эрүүгийн багц хуулиудтай нийцэж, гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарч буй хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил арилж хуулийг нэр мөр хэрэгжүүлэх боломж бүрдэнэ" гэлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ:

-Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 2014 онд хэрэгжиж эхэлснээс хойш 367 хүн хамгаалалтад авагдсан юм байна гэж ойлголоо. Энэ бүхнийхээ зардлыг гаргасан уу. Нэг хүн жилд хэдэн төгрөгийн зардал гардаг вэ,үүнийгээ төсвийн ямар зардлаар санхүүжүүлж байна вэ. Хоёрдугаарт, энэ 367 хүн дотроос ажил хийж байгаад гэрч хохирогчийн хамгаалалтад ороод ажлаа хийх боломжгүй болоход нь цалин хөлс өгч таарна даа. Энэ цалин хөлсийг хаанаас санхүүжүүлж байна вэ. Ажил олгогчдоос олгож байна уу эсвэл төсвөөс өгч байна уу. Ингэж асуухын учир нь  ажил олгогчдоос манай ажилтан гэрч хохирогчийн хамгаалалтад надаас хамааралгүй орсон байхад ажил олгогчийг цалин олго гээд байна гэсэн асуудал ирээд байна. Энэ ортой юу. Өмнөх жилүүдэд ийм асуудал хэр гарсан бэ?

 АЖЛЫН ХЭСЭГ:

-Цагдаагийн байгууллагаас авч буй хамгаалалтын арга хэмжээнүүдээс зардал хамгийн өндөртэй нь биечилсэн болон түр газар байрлуулах юм. Үүнд хугацаанаас хамаарч зардал нь харилцан адилгүй байдаг. Гэрч хохирогчтой холбоотой гарч байгаа зарим зардлын асуудлыг хэрхэн шийдэх талаар Сангийн яаманд хүсэлт тавьсан. Тодорхой хэсгийг нь гүйцэтгэх ажлын зардлаас тооцох нь зүйтэй гэсэн чиглэл ирсэн. Гэхдээ нэг хүндрэлтэй тал нь ахуйн хэрэгцээний бусад зардал нь байгууллагын үйл ажиллагааны төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай боловч одоогоор төсөвт  суугаагүй. Тиймээс үүнийг шийдэх боломжгүй байгаа. Зарим асуудалд манай байгууллагын ажилчид өөрсдөөсөө гаргаж шийдвэрлэх тохиолдол ч бий. Гэрч хохирогчийн хамгаалалтад авахад ажлаас нь хөндийрүүлэх асуудал байхгүй.

 ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.БИЛГҮҮН

-367 хүн хамгаалалтад авахад зарцуулсан зардлын зарим нь гүйцэтгэх ажлын зардлаас гарсан тул тодорхой тоо мэдээллийг хэлэх боломжгүй байна. 367 хүнийг ажилд нь явуулахгүйгээр хамгаалсан тохиолдол одоогоор гараагүй. Зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэдийг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан. Өмнө нь хууль зүйн, сэтгэлзүйн, эрүүл мэндийн гэсэн гурван туслалцаа үзүүлдэг байсныг энэ нэмэлт өөрчлөлтөөр нийгмийн бусад туслалцаа гэж оруулж гэрч, хохирогчийн амьдралд зайлшгүй шаардлагатай ахуйн хэрэгцээг хаанаас санхүүжүүлэх үү гэдгийг мөн төсөлд тусгасан.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-09 139.5.218.231

Umaa medej buraachee: http://www.barcouncilofindia.org/wp-content/uploads/2010/05/Advocates-Act1961.pdf

Avatar

ХУУЛЬЧ 2019-10-09 192.82.64.190

РОМ-ГЕРМАНЫ ЭРХ ЗҮЙН БҮЛ ОРОНД АДВАКЕЙТ /өмгөөлөгч / ГЭЖ ХҮН БАЙДАГ Л ДАА ,,,,,ТЭР РОМ-ГЕРАНЫ БҮЛ ОРНУУДЫН ХҮҮЛИЙГ ХЭРГЛЭЭД МОНГОЛ УЛС 108 ЖИЛ БОЛЖ БАЙХ ЮМ ,,,ХАРАМСАЛТАЙ НЬ 2012 ОНООС ХЭСЭГ НӨХӨД АМЕРИК МАЯГААР СЭТГЭЖ АНГЛИ -САКСОНЫ ЭРХ ЗҮЙН БҮЛ ОРОН БОЛСОН МЭТЭЭР ОЙЛГОЖ ХУУЛЬЧ ХЭР ТОМЬЕО БИЙ БОЛГОЖ ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО,ХУУЛЬЧДЫН ХОЛДБООТОЙ БОЛГОСНЫГ ЭНЭ 76 НӨХӨР ЯЖ ОЙЛГОХОВ ДЭЭ ,,,,,???

Avatar

ХУУЛЬЧ 2019-10-09 192.82.64.190

ХОЕР ТОЛГОЙТОЙ / өсгөөлөгч ,хуульч / БАЙХ ХЭРЭГГҮЙ ГЭЖ БАЙГАА БОЛ ТЭР ТОЛГОЙНУУДАА ҮГҮЙ ХИЙЧИХ ,,,, ТЭГЭЭД ШҮҮХЭД ТӨЛӨӨЛӨХ ЭРХ АВЧ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛТЭЙ НӨХДӨӨ ӨМГӨӨЛӨГЧ,ХУУЛЬЧААР НЬ ДУУДЧИХ ,,,,БУСДЫГ НЬ ХАЯЧИХ ,,,,????, ЭНЭ 76 ГИШҮҮН РОМ-ГЕРМАНЫ БОЛОН АНЛИ- САКСОНЫ ЭРХ ЗҮЙН БҮЛ ОРНУУДЫНХАА ХУУЛИЙГ УНШААГҮЙ ,ЮМ БАЙНА ДАА ,,,,??? ТИЙМ БОЛОХООР МОНГОЛ УЛСАД МАНИН ХУУЛЬЧДИЙН АЛБАДЛАГЫН БАЙГУУЛЛАГАТАЙ БОЛООД УДАЖ БАЙНА ДАА ,,???

Avatar

Зочин 2019-10-09 66.181.164.171

Тектын утга нь гарчгаасаа шаал өөр байна. news.mn мууу байна шүүү

Avatar

Зочин 2019-10-09 66.181.164.171

Сэтгүүлч маш том алдаа гаргасан байна. Утга нь хоорондоо авцалдахгүй байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай орон гэж байхгүй гэсэн утгаар хэлсэн байна ш дээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гаргаж бүх хуульчдын нэгдсэн майлгай дотор хийх нь зохимжгүй байсан гэсэн агуулга байна. Иймээс Өмгөөллийн тухай хуулийн төсөл боловсруулсан тухай хэлсэн гэж ойлголоо

Avatar

СамбууЁндон 2019-10-09 49.0.212.30

МЭНГЭТ ХУРДАН ҮХТҮГЭЙ

Avatar

hhhhhhhhhhhhhhhh 2019-10-09 66.181.176.191

tiim huulitai oron bhgui ch geh shig?zaaval busad oroniig duuraih albatai yum uu?uursdduu taarsan huuli togtoomjoo tolgoigooroo gargaj suraach.busad uls oron chin hugjil bolovsrol uhamsar hunii erh shudraga es huulia deedleh huuliig ys bieluuldgeeree mongoloos hol tasarhai bolchihson ulsuud.tedentei baricsan huuli mongold hereggui.mongol mongol hund l tohirson huuli heregtei.manai uls turchid shig ashgiin tuluu erh medeliin alban tushaalaa ashiglaj bayjij huuli zavharuuldag ulsuud bish.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж