Шинэлэг бүхнийг сэдэгч “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин, Д.Болд “Voice of Mongolia” шоунд түүний багт байсан таван залууг сонгож шинэ уран бүтээлүүдийг нь олны хүртээл болгохоор ажиллаж байна. Тэрбээр одоогоос 13 жилийн өмнө өөрийн “B Production”-ыг үүсгэн байгуулж, дуучин Б.Маралжингоо, Т.Эгшиглэн, Э.Агиймаа, “Гурван охин” хамтлаг, “Бид 4” хамтлаг нарын чамгүй авьяаслаг уран бүтээлчдийг олны танил болгосон билээ. Харин энэ удаад түүний багт байсан дуучдын хэн ч, хаана ч сонсож байгаагүй гайхалтай дуунуудыг олны хүртээл болгохоор зэхжээ.
Дашрамд сонирхуулахад, Д.Болд өөрийн “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа гайхалтай уран бүтээлүүдийг хүргэхэд бэлэн болсон гэнэ. Түүний “440Hz records”-ын нэрнийн утгыг тайлбал цэвэр тунгалаг өнгөөр уран бүтээлээ сонсогчдоо хүргэхийг гол зорилгоо болгон энэхүү нэрийг хайрласан байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ