Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхийлөгчтэй боловсролоороо барьцав

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхийлөгчтэй боловсролоороо барьцав

Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхийлөгчтэй боловсролоороо барьцав

Монгол Улсаас Хөх хотод суух ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ албаа өгснөөс хойш Монголын дипломат албаны булайг дэлгэх болсон. "Улаан бал" -ын зочноор оролцохдоо анх энэ тухай ярьсан бол саяхан хэвлэлд мөн ярилцлага өгч, "ниргээд" байна. Тэрбээр энэ талаар "Өнөөдөр УИХ-ын зарим нэг увайгүй гишүүд дипломатын болон төрийн албаны шаардлага хангаагүй төрсөн ахыгаа төрд шургуулж байна. Угтаа УИХ-ын гишүүн бол хууль сахиулах ёстой хүн. Ийм байтал хуулиас гадуур зарчим гаргаж байгаа нь ямар ёс зүйгүй нэгэн болохыг харуулж байна. Ийм хүмүүсээс гарах хуулийн санаачилга ч ямар байх нь ойлгомжтой. Төрсөн ахыгаа, төрсөн хүүгээ, хамаатныхаа дүүг, бэрээ, нууц амрагаа төрийн албанд “шахдаг” увайгүй үйлдлийн үнэнийг нь би хэлсэн" гэжээ. Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын талаар  "Гадаад харилцааны сайд нь өөрөө Гадаад харилцааны яамны боловсон хүчнүүдийг бараа, бүтээгдэхүүн борлуулж байгаа юм шигээр ажиллаж байна. Жишээ нь, Д.Цогтбаатар надад хэлэхдээ, “Ерөнхий консул аа, Та Манжуур явчих. Таны оронд хүн зүтгүүлэх гэсэн юм” гээд яриад сууж байсан. Яг  энэ жишгээр гадаад томилгоонууд хийгдэж байна. Үнэн дүр төрх нь иймэрхүү  байна. Д.Цогтбаатарын үед ийм маягаар хийсэн томилгоонууд нь өнөөдөр Монгол Улсын нэр хүндийг гадаадад унагаж дууслаа. Түрээчээсээ Европт хар тамхины хэрэгт холбогдож байна. Тэд бүгд Д.Цогтбаатар, Н.Анхбаяр нарын үед томилогдож явсан байх жишээтэй гэжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хэлсэн наймдугаар ангийн боловсролтой гэсэн үгэнд ихэд эгдүүцсэн бололтой "Би хөдөөгийн дунд сургууль төгссөн. Бакалавраа КТМС-д, магистраа МУИС-д хамгаалсан. Боловсролыг хэн нэгэн попордог, хүн муулдаг нөхөр өөрийнхөөрөө дүгнэхгүй ээ. Манай Ерөнхий сайд, Ерөнхийлөгч бас л Монголдоо боловсрол эзэмшсэн шүү дээ. Тэд Монголынхоо төлөө сайхан ажиллаад зүтгэж, мэдлэг чадвараа ашиглаж байна" хэмээн хариу тайлбар хийж, өөрийгөө өмгөөлжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж