“EuroMillions” сугалаанаас 190 сая евро хожжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

“EuroMillions” сугалаанаас 190 сая евро хожжээ

“EuroMillions” сугалаанаас 190 сая евро хожжээ

"Их Британийн нэгэн иргэн аравдугаар сарын 8-ны Мягмар гариг (2019.10.08)-т “EuroMillions” сугалааны тохирол явагдаж дууссаны дараа 169 сая фунт стерлинг буюу 190 сая еврогийн эзэн болжээ. Азтан сугалаагаа Их Британиас худалдан авсан байна.

“The National Lottery”-гийн ахлах зөвлөх Энди Картер “Өнөө орой 169 сая фунт стерлингийн азтан тодорч, хамгийн их мөнгө хожсон азтан боллоо. Бүх тоглогчид тасалбараа шалгахыг уриалж байна” хэмээн хэлсэн байна.

Их Британид 2004 оноос хойш энэхүү сугалаанаас нийт 79 азтан тодорсон бөгөөд энэ удаагийнх тус улсын түүхэн дэх хамгийн дээд амжилт болжээ. Хамгийн сүүлд буюу 2011 онд Колин, Кристин Вайр нар 161 сая фунт стерлинг хожиж, дээд амжилт тогтоож байсан аж.

Тус улсын гурав дахь том ялагч 2012 онд 148 сая фунт стерлинг хожсон, Хаверхилл хотын Силфолкийн Жиллиан, Адриан Байфорд нар юм байна.

“EuroMillions”-ын азтай тоглогч дэлхийн хамгийн үнэтэй машин болох “Bugatti”-ийн “La Voiture Noire” машиныг 14.1 сая фунт стерлингээр авах, мөн Мальдив дахь Какао, Сейшелийн Фрегат зэрэг дэлхийн хамгийн үнэтэй арлуудаар аялах боломжтой ажээ.

Мягмар гаригийн азтаны тасалбар 07, 10, 15, 44, 49 тоотой, азын од нь 03 ба 12 гэсэн тоотой байсан байна. Тухайн шөнө “EuroMillions Plus Draw”-ын 500,000 еврогийн азтанаар Дублин хотын тоглогч тодорсон байна. Тэрбээр тасалбараа Дублинээс худалдан авчээ.

Эх сурвалж: MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж