Н.Түвшинбаяр ”Дэлхийн цом”-ын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр ”Дэлхийн цом”-ын аварга боллоо

Олимпийн аваргын алтан медалийг эх орондоо анх удаа авчирсан хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Бээжингийн олимпийн наадмаас хойшхи олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртэж, нутагтаа болж буй “Чингис хаан-2010 дэлхийн цом”-ын тэмцээнд аваргаллаа. Спортын төв ордонд үргэлжилж буй “Дэлхийн цом”-ын тэмцээний эрэгтэйчүүдийн -100 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаан дөнгөж сая өндөрлөж, олимпийн аварга Н.Түвшинбаяр дэлхийн залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Б.Тэмүүлэнг цэвэр ялснаар олимпийн аварга маань Бээжингийн олимпийн наадмаас хойш олон улсын чанартай тэмцээнээс анхны медалиа хүртсэн юм. Мөн тус жинд Э.Тулга болон ОХУ-ын жүдоч Роман Полосин нар хүрэл медалийн болзол хангалаа.

Дашрамд сануулахад, Монголын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан “Шилдэг найм” тэмцээнд Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар мөн аваргын төлөө өрсөлдөж, Б.Тэмүүлэн ялж байсан билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж