Т.Ариунаа: Арван жилийн хугацаа маш хол байлаа | News.MN

Т.Ариунаа: Арван жилийн хугацаа маш хол байлаа

Т.Ариунаа: Арван жилийн хугацаа маш хол байлаа

Т.Ариунаа: Арван жилийн хугацаа маш хол байлаа

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа 10 жилийн дараа өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Түүний “Тэнгэр шиг бай” шоу тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.10.09/ “Corporate Convention Centre”-ийн их танхимд боллоо.


ТҮҮНИЙ ТОГЛОЛТ ХОЁР ХЭСГЭЭС БҮРДЭНЭ

Хэвлэлийн бага хурлын эхэнд дуучин Т.Ариунаа үг хэлэхдээ “Та бүхэнтэйгээ уулзаагүй 10 жилийн хугацаа маш хол байлаа. Бүх юмс өөрийн цаг хугацаатай байдаг гэж боддог. Төрөх хийгээд үхэх цаг хугацаа, тарих хийгээд тарьснаа хураах цаг хугацаа, дуугүй байх хийгээд ярих цаг хугацаа, дайтах хийгээд найрамдах цаг хугацаа бүхэн өөрийн цаг хугацаатай. Магадгүй “Тэнгэр шиг бай” тоглолт маань тэр цаг хугацааг хүлээсэн биз. Би энэ удаагийн тоглолтоо хийхийн тулд нэлээд эрэл хайгуулыг хийсэн.  Хүмүүс амьдралын баяр баясгалан, сайн сайхныг үргэлж эрж хайж байдаг. Энэ эрэл хайгуул нь гадаад болон дотоод ертөнцийнх гэж бий. Миний хувьд энэ эрэл хайгуулыг  дотоод ертөнцөөсөө эхэлж, өөрийгөө ялж гарах, өөрийгөө бусдад нээх, бусдыг өөртөө нээх он жилүүд байсан юм” гэв.

Гал цогтой эрч хүчээрээ үргэлж фенүүдээ байлдан дагуулдаг түүний энэ удаагийн тоглолт хоёр хэсгээс бүрдэх ажээ. Эхний хэсэгт  1990-ээд оныхоо дууг дуулах бол хоёрдугаар хэсэгт шилдгийн шилдэг дуугаа үзэгчдэдээ хүргэх гэнэ. Жишээлбэл, “Дурлал шиг асна”, “Бундан зүрх”, “Үл таних эмэгтэй”, “Чамдаа уусна”, “Миний амьдрал”, “Би”, “Ирэх л гэж”, “Нандин учрал”, “Жаргаж үзээгүй дурлал”, “Чи минь”, “Үггүй мордсон чи минь” гэх мэт 18 шилдгийн шилдэг дуугаа хоёрдугаар хэсэгт зориулан дуулах юм байна.

10 ЖИЛИЙН ӨМНӨ "ГАЙХАМШИГТ ҮДЭШ" ТОГЛОЛТОО ХИЙСЭН

Хөгжмийн найруулгын хувьд цоо шинэ найруулга, өнгө аястайгаар дахин фенүүддээ хүргэх гэж байгааг хамтран ажиллаж буй уран бүтээлчид нь хэлж байв. Тэрбээр одоогоос 10 жилийн өмнө Соёлын төв өргөөн концертын танхимд “Гайхамшигт үдэш” тоглолтоо хийж байсан билээ.

Ирэх арваннэгдүгээр сарын 8-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборын танхимд “Тэнгэр шиг бай” хэмээх өөрийн бие даасан тоглолтоороо фенүүдтэйгээ уулзаж, нэгэн үдшийг хамт өнгөрүүлэх гэж байна. Тэрбээр Монголын нэрт яруу найрагч О.Дашбалбарын алдартай "Тэнгэр шиг бай" шүлгийн нэрээр өөрийн тоглолтоо нэрлэсэн нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байгаа юм.

Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа нь 1967 онд Улаанбаатар хотноо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат Төмөр, Баянжаргал нарын охин болон төржээ. Тэрбээр багаасаа л дуу бүжигт авьяастай хүүхэд байсан аж. Дуучин Т.Ариунаа нь нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургуульд сурагч байх үеээсээ хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор "Нарны дуулал" хамтлагт дуулж байсан юм.  Тэрбээр 15 настай байхдаа "16 нас" хэмээх дууг анх дуулсан нь түүнийг олонд таниулан энэхүү дуу нь хүүхэд, залуучуудын сонсох дуртай дуу болж чадсан байдаг. Энэ дуу нь 16 настайд нь буюу нэг жилийн дараа Монголын радиогийн алтан фондод бичигдсэн байна.

Дунд сургуульд байхдаа тэрбээр Монголын пионерын байгууллагын урлагийн үзлэгийн мөнгөн медаль хүртсэн. Мөн Зөвлөлтийн дуу дуулаачийн улсын уралдаанд шалгарч байжээ. Хожим нь тэрээр Болгар улсын Хөгжмийн дээд сургуульд суралцан төгсөж мэргэжлийн дуучин болсон түүхтэй.

А.СҮРЭН

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-09 103.212.117.220

Дуулна гэж гуншаа

Avatar

irgen 2019-10-09 43.228.129.56

har trikon deer tsagaan gutal umsdogiig l bolichih. ariumaa min, saraa min, ta 2 yamar goyo duuldag bilee, odoo huvtssaa l tohiruulaad umsood surchin ariunaa ovoo deer baisan chin odoo bol zarimdaa nuur ulaah yum umsood yavahiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж