Сураггүй алга болсон залууг айлын өвөлжөөнөөс олжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

Сураггүй алга болсон залууг айлын өвөлжөөнөөс олжээ

Сураггүй алга болсон залууг айлын өвөлжөөнөөс олжээ

Баянхонгор аймгийн Жинст сумын Уулан багийн гуравдугаар гудамжинд тус аймгийн  иргэн болох  сэтгэцийн өөрчлөлтэй 40 настай Х энэ сарын 4-ны өдөр сураггүй алга болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн  алба хаагчид алга болсноос нь хойш тасралтгүй хайсаар өчигдөр /2019.10.08/  гэрээс нь хойд зүгт 35 км-т Цагаан-Ус багийн Шар магнай гэдэг газарт малчин Э-ын өвөлжөөнөөс олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мөн энэ өдөр Дорнод  аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аравдугаар сарын 6-ны өдөр гэрээсээ морьтой гараад сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн 26 настай залууг эсэн  мэнд олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж