П.Гэндэнгийн байшинг шилэн хоргонд үзмэр болгоно | News.MN

П.Гэндэнгийн байшинг шилэн хоргонд үзмэр болгоно

П.Гэндэнгийн байшинг шилэн хоргонд үзмэр болгоно

П.Гэндэнгийн байшинг шилэн хоргонд үзмэр болгоно

Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшинд одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей байрлаж буй. Уг түүхэн дурсгалт байшинг сэргээн засварлах ажил эхлүүлсэнтэй холбоотой буулгаж, суурин дээр нь  22 давхар барилга барихаар болсон талаар өнөөдөр /2019.10.09/ П.Гэндэнгийн нэрэмжит сан, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.

Хотын А зэрэглэлийн бүсэд оршдог уг хоёр давхар дүнзэн модон барилга нь өдгөө 90 гаруй жилийн насжилттай билээ. Одоогоор уг түүхэн барилгыг нураасан ба Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас дараах мэдээллийг өгөв.

ШИЛЭН БАРИЛГЫН НЭГ ДАВХАРТ ХЭЛМЭГДЭГСДИЙН МУЗЕЙГ БАЙРЛУУЛНА

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.УУГАНБАЯР: 

-Энд 22 давхар музей, оффисын зориулалттай барилга барина. Шинэ барилгын дотор нэг давхарт нь музейг сэргээн засварлаад барих бөгөөд 1-4 давхар музейн эзэмшилд байна. Газар П.Гэндэн сангийн эзэмшилд байдаг. Тус барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдчихсан. П.Гэндэнгийн нэрэмжит сангийн барилга нь  Нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжтай 1652 мкб газартай, музей конторын зориулалттай.

Анх 2016, 2017 онд архитектур төлөвлөлтийн даалгавар гарч байсан. Музейн зориулалтай 16 давхар барилгын нэг давхарт нь П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг хадгалах хэлбэрээр шилэн хоргонд байрлуулах зураг төслийн даалгаврыг манай байгууллагаас гаргаж байсан юм.

П.Гэндэн сангаас тухайн барилгыг Соёлын өвийг хамгаалах тухай  хуулийн  47 дугаар зүйлд анхны төрх, хийцийг хадгалж үлдээх, удаан хугацаанд хадгалах хуульд заасан нөхцөлийг хадгалж хийх гэж  заасны дагуу түр хугацаанд барилга байгууламжийг буулгаж, шилэн хоргонд хийх үйл ажиллагаа явагдаж байгаа юм. Энэ ажлыг П.Гэндэнгийн сангаас хариуцан ажиллаж байна. Зураг төслийг нь манай газраас баталсан. Түр хугацаанд байшингийн модыг  нь дугаарлаж, хадгална. Шилэн барилга ашиглалтад орсны дараа нэг давхарт нь  өмнөх төрх хийцээр барихаар төлөвлөсөн байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг нурааж, өв соёлоо устгасан зүйл байхгүй гэлээ.

Хотын А бүсэд байрлаж буй Хэлмэгдэгсдийн музейн зориулалттай Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг өв соёлоо хадгалж хамгаалж үлдэх зорилгоор шилэн хоргонд байрлуулахаар болсныг П.Гэндэнгийн нэрэмжит сангаас онцлов.

ХЭЛМЭГДЭГСДИЙН МУЗЕЙГ ГАДАА НЬ ҮЛДЭЭХ БОЛОМЖ БАЙХГҮЙ

П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн, П.Гэндэнгийн ач хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.БЭХБАТ: 

-Би байшинг сэргээн засварлах талаар олон жил судалж, олон талын мэргэжилтнүүдтэй ярилцаж байсан. Сэргээн засварлах, үндсэн төрхийг нь авч үлдэх нь их амаргүй ажил юм билээ. Байшинг хэвээр  үлдээхээр сууринд нь зайлшгүй бүтээн байгуулалт хийх ёстой болж байгаа юм. Гадаа үлдээхээр мод нь өгөрч байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас манай байшинг 95 хувийн элэгдэлтэй ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн. Иймд байшинг музей болгож шилэн хоргонд байрлуулахаар шийдсэн. Гэхдээ энэ шийдвэрийг би бие дааж гаргаагүй. Манай Манай гэр бүлийнхэн, аав, ээжтэйгээ аль болох урт настай юм үлдээчих юмсан гэж ярьдаг байсан.

Би гэр бүлийнхээ мөрөөдлийг биелүүлж байна. Хүмүүсийн ярьж байгаа шиг байшинг нураагаагүй. Түр хугацаанд буулгасан.

 П.Гэндэн сангийн хоёр давхар  модон байшинг сэргээн засварлаж шинээр баригдах барилгын нэг давхарт байрлуулж музей хэлбэрээр хадгалах гэж байгаа юм гэлээ.

Шинээр ашиглалтад орох музей нь орчин үеийн музейн стандартын шаардлага хангасан, музейн үзмэрүүд байрлуулах, үзэсгэлэн гаргах илүү их боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна. Мөн Төсвийн нэг ч төгрөг гаргахгүйгээр, П.Гэндэнгийн сангаас хөрөнгө оруулалтыг нь хийж, нэр бүхий 2-3 компанитай хамтран ажиллаж байгаа аж. Шинэ барилгын 1-4 давхар нь музейн зориулалттай бол үлдсэн нь оффисын зориулалттай аж.  Шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг  нэг жил гаруйн хугацаанд  гүйцэтгэх тооцоо гарчээ.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-09 202.179.26.135

Нэг оюутан макэт 100000 төг өөр хийлгээд аквариумд хийлээ болоо.

Avatar

Зочин 2019-10-09 59.153.84.163

Улсын буянаар мөнгөжсөн байна даа. Дараа оффисоо түрээслээд л амьдрах нь ард түмэндээ баярлаж яваарай тэжээх албатай ч биш та нарыг.

Avatar

kub 2019-10-09 202.126.88.212

GAZRYN NAIMAA …

Avatar

Зочин 2019-10-09 64.119.21.142

За тэгээл өндөр байшингаа бариал наад байшингийнхаа дүрстэй жижиг сувенир хийгээл зараад суудаа зээ хүү харин Монголын ард түмэндээ баярлаж яваарай ккк

Avatar

zochin 2019-10-09 103.26.193.214

novshiin amitad yag ter Gendenteigee taarsan guilagachinguud

Avatar

Tr 2019-10-09 103.229.120.194

Яг, яг. Нутаг орондоо нэр нүүргүй нэг муу бага гарын хулгайч их хийрхлийн жилүүдэд өөрийг нь мэддэг баахан хүнийг ольж, хэлтэй амтайдаа айхтар хувьсгалч нэр зүүж улс төрийн замналаа эхлүүлсэн шүү дээ, Гэндэн гээч. Өнөөгийн улс төрчид ч гэсэн энэ этгээдээс ялгарах юмгүй дээ.

Avatar

Зочин 2019-10-09 64.119.17.15

Ямар юмных нь хосгүй дурсгал байдаг юм? Зүгээр л нэг орос дүнзэн байшин байна ш дээ. Зураг нь, шаардлагатай бол жижиг загвар нь байхад л хангалттай ш дээ.

Avatar

Зочин 2019-10-09 43.242.243.141

Яасан арчаагуй сан бэ!!! Иймэрхуу байшин Иркутскд туухийн баримт болоод улдсэн нь евермец гое байдаг.

Avatar

Зочин 2019-10-09 66.181.184.230

НУРААСАН БАЙШИНГ ҮЗМЭР БОЛГОНО ГЭЭД БАЙХ ЮМ. ХЭНИЙГ ХУУРААД БАЙГАА ЮМ. ТҮҮХИЙ ҮЗМЭР АНХНААРАА БАЙЖ ҮЗМЭР БАЙДАГ ЮМ.

Avatar

dd 2019-10-09 103.212.117.92

tuilshirahaa bolitsgoo. Modon baishingiin nasjiltig medeh bol ert oroi nuraagdah l bolno. HArin ene zasgiin ued nuraaj gazriig n naimaaltsahuu, ireh songuulin daraa oor etgeeduud gazriin naimaa hiihuu gedg deer l yaaraad bgaa baihdaa.

Yamar ch zagvar design baihgui, arhitekuriin buteel gehed hestuu shuudee.
Mongold said baisan buh hunii barilgiig hadgalah heregtei bol tsaashdaa Enhbayar, Bagabandi, Genco gd bugdiinh n geriig hotod heden zuunaar hadgalaad baih uu?

Avatar

z 2019-10-09 103.212.119.211

ene baishing buulgah mash buruu ar geriinhniig n mongoor hudaldaj avch dee chaavaas hairan tuuhiin dursgalt baishin

Avatar

Зочин 2019-10-09 202.131.245.243

Наадуул чинь газраа аль эрт зарчихсан байна аа.

Avatar

Ялгаа юу байна? 2019-10-09 202.131.245.243

Тэгвэл Ю.Цэдэнбал даргын амьдарч байсан өвлийн байрыг хүү Ц.Зоригт нь өгөх хэрэгтэй шүү дээ. Ач охин нь мөнгө болгог л дээ. 1-р сургуулийн зүүн талд байгаа даа.

Avatar

zochin 2019-10-09 103.26.193.128

sawaaguy nokhoi sarand khutsna gegcheer uursdiin khurungiig yakh ni bidend yamar khamaa baynaa? 100 jil bolson modon bayshin yaj tesekh we dee . mongolchuud bid yamarch sawaaguy yum be dee

Avatar

Зочин 2019-10-09 192.82.66.253

чи ч гэсэн өөрийнхөө газар дээрх түүхэн байшингаа засаж хадгалах мөнгөгүй бол бусдаас тусламж гуйна биздээ эргүү минь. Эсвэл газраа зараад гадаадруу зугтаах уу. Хүн өөрөө удаан жил үзэж харах юм үлдээхийн тулд ийм ажил хйиж байнаа гээд байхад л эргүү эргүү юм яриад байхын. Ишчааасссс

Avatar

Зочин 2019-10-09 64.119.17.252

Бурхан минь Ерөнхий сайд П.Гэндэнгийн үр хойчийн амыг мөнгөөр тагалчихсан биш биз дээ арай үгүй байлгүй дээ гэж найдахаас даа

Avatar

Зочин 2019-10-09 202.131.245.243

Наадуул чинь газраа аль эрт зарчихсан байна аа.

Avatar

зочин 2019-10-09 192.82.64.190

Аль нэг давхарт нь орифлейм нь орох байх даа

Avatar

Шаардаж байна. 2019-10-09 202.131.245.243

Тэгвэл Ю.Цэдэнбал даргын амьдарч байсан өвлийн байрыг хүү Ц.Зоригт нь өгөх хэрэгтэй шүү дээ. Ач охин нь ч байгаа. 1-р сургуулийн зүүн талд байгаа даа.

Avatar

Ялгаа юу бна. 2019-10-09 66.181.164.31

Анхны ёрөнхийлөгч Очирбатад хуримын ордны урд барьж өгсөн хаусаа буулгаад 20 давхар барилга барьж байгааг ярьлдаа.

Avatar

Ялгаа юу байна? 2019-10-09 202.131.245.243

Тэгвэл Ю.Цэдэнбал даргын амьдарч байсан өвлийн байрыг хүү Ц.Зоригт нь өгөх хэрэгтэй шүү дээ. Ач охин нь мөнгө болгог л дээ. 1-р сургуулийн зүүн талд байгаа даа.

Avatar

Ялгаа юу байна? 2019-10-09 202.131.245.243

Ялгаа юу байна? 1 минутын өмнө 202.131.245.243

Тэгвэл Ю.Цэдэнбал даргын амьдарч байсан өвлийн байрыг хүү Ц.Зоригт нь өгөх хэрэгтэй шүү дээ. Ач охин нь мөнгө болгог л дээ. 1-р сургуулийн зүүн талд байгаа даа.

Avatar

Зочин 2019-10-09 66.181.161.58

Нэг зүйл тодорхой боллоо Өв соёл хамгаалах нэртэй цэнхэр цэрмаа нар цаанаа эзэдтэй цангасан манангийн мангаснуудтай сүлбээтэй сүлжээтэй болж бүтээх бүхнийг эсэргүүцэх даалгавартай тэднийг тагнуул тэмтэрэхэд илүүдэхгүй!

Avatar

Зочин 2019-10-09 203.169.49.125

Дэлхийн соёлт улс оронууд Хятадын хааны ордон, Эрмитаж, Лувр, Дарь Эхийн сүм зэрэг хэдэн зуунаас, хэдэн мянган жил болсон барилгуудыг нураагаад шилэн хоргонд хийнэ гэдэггүй биз дээ, Монголчууд 20-р зууны түүхийг баллурдаж байна.

Avatar

dd 2019-10-09 103.212.117.92

Ermitaj Louvre Notre Dam bol hajuud n uran barilga, Ene bol orosuudin barisn modon ambaar kkk

Avatar

ЗОЧИН 2019-10-09 66.181.170.229

Өрөвдмөөр юм …….

Avatar

Манжийн хаан 2019-10-09 103.229.121.28

Манжийн хаан Монголчуудыг эзлийе гэвэл мөнгө төл гэсэн Гэндэнгийн түүхэн модон байшин 90 жилийн дараа нураалаа Гэтэл орост ядаж Эрхүү хотын түүхэн модон байшингууд 200 жил болоод байна шүү

Avatar

BB 2019-10-09 178.128.36.187

Манай Монголчууд ашиглалтын үеийн арчилгааг хийгээгүй байдлаас болж ийм зүйл болж байгаа. Тухайн үед барилга байгууламжийн урсгал засвар үйлчилгээг хийхгүй байсаар байгаад ийм зүйл болсон байх.

Avatar

даш 2019-10-09 103.57.95.189

ЭХЛЭЭД САЙД НЬ, ДАРАА НЬ АЧ, ЗЭЭ НАР НЬ СҮЙТГЭДЭГ ЖИШИГ ТОГТЛОО. ЭРГҮҮЛЖ БАРИХ БАЙСАН БОЛ ХАНА ХАНААР НЬ ДУГААРЛААД БҮХ ДҮНЗЭЭ НЭГ НЭГЭЭР НЬ ГАРААР БУУЛГАДАГ ЮМ. ҮҮНМИЙГ ОДОО ЭРГҮҮЛЭЭД БАРИХ БОЛОМЖГҮЙ, ЗАРСГНААРАА, ХЭМХЭЛСНЭЭРЭЭ ДУУСГА. ГАЛД ӨГӨӨД БАС ХЭДЭН ТӨГРӨГ АВЧИХ ТЭГЭЭД БҮХ ЮМ ДУУСАА, ШИЛЭН ХОРГОНДОО ТАРВАЛЗААРАЙ.

Avatar

Зочин 2019-10-09 202.180.218.37

Хэхэхэ… яг… модыг нь түлш болгож зараад нэмэрлэнэ биз хөөрхий өлсгөлөн хүн

Avatar

ONOM 2019-10-09 202.70.34.30

Аа хөөрхий Бэхбат хүү ийм юм хийнээ сайн эр л дээ. Ардчилсан намын эргэн тойронд л яваад байдаг юм. Их Сургуулийн Ректор асан Академич Содномын 2 хүү ч жаахан тиймэрхүү л юм хийгээд байгаа юм. Том хүү нь Цөмийн Энергийн Газрын Дарга байхдаа Канадын Хан Ресурсыг хөөж гаргах ажлыг гардаж, шагналд нь өөрөө Элчин сайдаар шагнуулаад алга болсон, харин улс нь 100 сая доллараар хохироод үлдсэн. Бага хүү Бэхбат нь бизнес хайгаал яваад байдаг байсан, эцэс сүүлд нь Өвөөгийнхөө байшингаар нэг бизнес хийвээ

Avatar

Tr 2019-10-09 103.229.120.194

Харин яг л тийм юм болсон, болсоор л байна. Нэг л их элит мэлит ярьсан хүмүүс дээ. Уг нь элит энэ тэр чинь юм үзэж, нүд тайлсан, хэр баргийн юманд шунадаггүй гэдэг биз дээ.

Avatar

Зочин 2019-10-09 202.131.245.243

Удам нь тийм юм. Адууны xyлгaйч пиздa нар.

Avatar

Зочин 2019-10-09 202.55.188.35

Ач хүү бас шуналтай гэж жигтэйхэн юмаа..1-4 давхарыг нь авчихдаг.

Avatar

hi 2019-10-09 139.5.219.173

Хэлмэгдэгсэдийн музей байсан гэж байгаа. Ажиллаж байсан юм ууу. Дотор нь юу байв. Энэ музейг хэн хэн хуваан идэх гэж байгаа юм. Нэг нөхрийн эзэмшилд очсон юм байна. Энэ хүн юу хийж байв гээд бөөн АСУУЛТУУД байна. Монгол улсын СОЕЛЫН яам юу гэж үзэж байгаа юм бол.

Avatar

Зочин 2019-10-09 43.228.131.45

Одоо буулгаад унаган төрхийг нь алдуулчихсан юм бол ямар үзмэр болдог юм. ямар ч хэрэггүй?? яг энэ байгаагаар нь байлгаад гадуур нь барилга барьж болох байсан байх. бүрэн боломжтой байсан юм?? мэргэжлийн зөвлөгөө дутсан байна???

Avatar

Зочин 2019-10-09 202.180.218.37

Ишшш Гэндэн сайдын үр удам гэж … Өлсгөлөн новшнууд…. Эцгийн санаа үрд үрийн санаа мөнгөнд …

Avatar

Зочин 2019-10-09 202.131.245.243

Арвайхээрийн адууны хулгайч л байсан юм байх чинь билээ.

Avatar

Зочин 2019-10-09 202.131.245.243

Зүгээр шулуухан бид энэ төвд бгаа газартаа юм барьж ашиг олмоор байна гээд шууд хэлээч дээ. Түүхэн дурсгал хамгаалах гэж оролддог царай гаргахаар бүр онигоотой байна. Хүлээн зөвшөөрөхгүй ч гэх шиг.

Avatar

Lhumbe sangaas 2019-10-09 103.229.121.24

ene muzein gazar n zovhon Gendengiin vr hvvhdvvdiinh bishee niit helmegdsen hvmvvsiin ar geriinhnii omchoo ta nar ene bulhaigaa zogsoovol deer bhaa

Avatar

Зочин 2019-10-09 202.131.245.243

Тэгвэл Ю.Цэдэнбал даргын амьдарч байсан өвлийн байрыг хүү Ц.Зоригт нь өгөх хэрэгтэй шүү дээ.

Avatar

Зочин 2019-10-09 202.131.245.243

Худлаа маяглаад л, элдвийн тайлбар хийгээд л. Улсын хөрөнгөөр барьсан байшинг газартай нь зарчихсан л юм байна шүү дээ, та нар. Үнэнээ л хэлчихнэ биз дээ?

Avatar

Зочин 2019-10-09 202.131.245.243

Худлаа маяглаад л, элдвийн тайлбар хийгээд л. Улсын хөрөнгөөр барьсан байшинг газартай нь зарчихсан л юм байна шүү дээ, та нар. Үнэнээ л хэлээч дээ.

Avatar

П.ГЭНДЭН 2019-10-09 66.181.161.87

"ШИЛЭН ХОРГОНД БАРИНА"…. ГЭЖ ШААХЫНМАА… САЙХАН ХӨРӨӨДӨӨД ХАГАЛААД ТҮЛЭЭЧ… МУУРАЙ МОД Ч ГОЁ АСНА ДАА

Avatar

Зочин 2019-10-09 202.131.245.243

Анх Улсын хөрөнгөөр барьсан мөртлөө нэг гэр бүлийн л өмч байсан юм байна. Сонин л юм. Мэдмээр л юм байна.

Avatar

Зочин 2019-10-09 64.119.17.15

Хувьчлал гэж нэг юм аль эрт явагдсан шүү.

Avatar

Зочин 2019-10-09 122.201.31.185

Хүмүүс хоорондоо тохироод асуудлаа шийдээд явж байгаа юм байна. Тэрэнд нээх уурлаад, өөрсдийнх юмыг нураагаад хаясан юм шиг сүр сүр бичихээ больё. Хэдэн цаас олоод авчина, бас хуучин муу модон байшингаа бариулаад шилээр хүрээлүүлнэ чинь. Одоо ямар асуудал байна та нарт?

Avatar

Зочин 2019-10-09 202.21.116.130

Гэнэт баахан түүх соёлоо хайрладаг хүмүүс гарч ирж байна хаха

Avatar

n**** 2019-10-09 37.172.130.132

n****, hun hog

Avatar

aa 2019-10-09 139.5.217.182

Gazraa zarsan yumaa oilgooroi l geed unenee heleechdee yagad iim niigmeeree hudalch boltsiin bee ??????

Avatar

teneg hvn huurch bgaa yum shig yriad l.. 2019-10-09 59.153.114.185

end 22 dabhar baishin barih zai talbai baigaa bil uu dee.. hvnii shunald hyazgaar baihgui yumaa. ovog deedes aab eejiinhee neriig barij hudalaa oorsdoo ooriin bayjih heregselee bolgoj baigaa hvn bnaa… manai hot gej hvn cholootoi ybj bolohgui neg beton bvtvv haranhui hot bolj bna. gazargui ypon solongos gonkong singapurd ch ingej balairtahgui bain ch dee.tend huuli es hvn amidarah orchin g bodoj tolovloj bhad bid l gej heden mongo bodson nobshuud deerelhvvlij

Avatar

Зочин 2019-10-09 202.131.245.243

Хэлмэгдэл гэж орилоод байсны зорилго нь энэ байшинг газартай нь Улсаас үнэгүй авах гэсэн нэг гэр бүлийн хувийн сонирхол л байсан юм байна. Одоо л ойлголоо. Мэдмээр юм байна.

Гэр бүлийн л бизнес юм байна.

Avatar

Зочин 2019-10-09 122.201.20.194

manai uls ingetlee bayjaad bgaa yumuu cool2

Avatar

Зочин 2019-10-09 192.82.66.253

Хэлмэгдсэн хүмүүсийн ар гэр рүү МАНАН бүү дайрцгаа та нар барилаг барьж болдог энгийн хүмүүс эрх байхгүй мөн дөө

Avatar

зочин 2019-10-09 192.82.64.190

Зах зээлийн сэтгэлгээгээр томруулаад, түрээслүүлэд өөрсдөө бас амьдраад л. Мундаг юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж