Хонгконгчуудын тал хувь нь цагаачилна

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

Хонгконгчуудын тал хувь нь цагаачилна

Хонгконгчуудын тал хувь нь цагаачилна

Хонгконгод дөрвөн сар үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын эцэст залуус гадаад руу цагаачлах нь нэмэгджээ. Бээжинг эсэргүүцсэн жагсаалын үеэр цагдаа нар болон жагсагчдын хооронд байнга мөргөлдөөн гарах болж, нэг хүн буудуулж шархтсан юм.

Хонгконгийн их сургуулийн өнгөрсөн зургадугаар сард явуулсан судалгаагаар хэрэгтнийг Хятадад шилжүүлэх хуулийг баталбал хотын хүн амын тал хувь нь цагаачлах хүсэлтээ илэрхийлжээ. Хонгконгийн эсэргүүцлийн жагсаалын үр дүнд хэрэгтнийг Хятадад шилжүүлэх хуулийг хүчингүй болгож, эргүүлэн татсан боловч олон сар үргэлжилж буй үймээн тэмцэл хотыг орхих хүслийг нэмэгдүүлжээ. Хотыг орхих хүсэлтэй хүмүүсийн олонх нь 18-34 насны залуус аж.  Түүнчлэн тэд аль болох хурдан хугацаанд хотыг орхих бодолтой байгаагаа илэрхийлсэн байна. Албаны мэдээллээр энэ оны таваас наймдугаар сарын хооронд гадаад улс руу виз мэдүүлсэн хонгконгчуудын тоо 50 гаруй хувиар нэмэгджээ. Түүнчлэн “L&K Holdings” цагаачлалын агентлагийн мэдээлснээр зургадугаар сараас хойш цагаачлалын хүсэлт 200 хувиар нэмэгдсэн ба тэдгээр нь 20-оод насны залуус аж.

Хонгконг нь улс төрийн шалтгаантай цагаачлалын давалгаанд өртсөн түүхтэй. Анх 1984 онд Их Британи-Хятадын хамтарсан тунхаглалыг баталж 1997 онд Хонгконгийг Бээжингийн мэдэлд шилжүүлэхээ зарлах үед иргэд олноороо цагаачилж байжээ. Дараа нь 1989 оны дунд Бээжин хотноо ардчиллыг дэмжсэн жагсагчдыг олноор нь хөнөөсний дараа цагаачлал нэмэгдсэн аж.

“Нэг улс, хоёр систем” бодлогын хүрээнд Хонгконгод зөвшөөрсөн автономит эрхийн хугацаа 2047 онд дуусахад албан ёсоор Хятадын бусад хотуудын адил болохоос залуус эмээж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж