Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас тодрууллаа.
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гэр хорооллын айл өрхөд угаарын хий мэдрэгч суурилуулах асуудлыг оруулж, хэлэлцүүлнэ гэж байсан. Ямар шийдвэр гарсан бэ?
-Угаарын хий суурилуулах, айл өрхүүдэд тарааж өгөх суурилуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулсан шийдвэрлүүллээ. Ямар ч байсан сайжруулсан түлшний хэрэглээг жигдрүүлэх, хэвшүүлэх, олноороо амь нас эрүүл мэндээрээ хохирч байгааг зогсоох үүднээс арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч, бага оврын төхөөрөмж суурилуулахаар болсон.
-Төсөв хөрөнгийг нь хаанаас гарах вэ. Иргэдэд үнэгүй өгөх үү?
-200 гаруй мянган гэр хорооллын айл өрх Улаанбаатарт бий. Энэ айл өрхийн судалгааг нарийвчилж гаргана. Халаалт хэрэглэж байгаа, цахилгаанаар халааж байгаа айл өрх бий. Тиймээс энэ бүхнийг дахиад нягтална. Мөн аль төхөөрөмж нь илүү тохиромжтойг мэргэжлийн байгууллага судалж байж сонгоно. Хөрөнгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны эх үүсвэрээс гаргана. Одоогоор яг тэдэн төгрөгийн үнэтэй төхөөрөмж авна гэж шийдээгүй байна. Монгол мөнгөөр 30, 40 мянгаас эхлээд 300, 400 мянган төгрөгийнх ч бий. Гэхдээ бид хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, үнэ өртөг хямд төхөөрөмжийг сонгоно. Айл өрхүүдэд нэг удаа үнэгүй суурилуулна.
Холбоотой мэдээ