“Дураараа биш дүрмээрээ” аянд нэгдэцгээе

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

“Дураараа биш дүрмээрээ” аянд нэгдэцгээе

“Дураараа биш дүрмээрээ” аянд нэгдэцгээе

 Монгол Улсад тээврийн хэрэгслийн тоо сүүлийн арван  жилд  дөрөв дахин нэмэгдэж, 970000 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр ослын тохиолдол жил бүр ихэсч байгааг албаны хүмүүс хэлдэг. Статистик тоо баримтаас дурдвал сүүлийн гурван  жилд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4539 бүртгэгдэж, 3380 хүн гэмтэж, 1548 хүний амь нас хохирсноос 150 нь насанд хүрээгүй хүүхэд байжээ.

Цагдаагийн байгууллагын зүгээс өнгөрсөн гуравдугаар сард  хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, иргэдэд хор уршгийг таниулах, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулсан. Дээрх хугацаанд орон нутагт үйлдэгдсэн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.2% буурсан сайн үр дүн гарсан байна.

Тэгвэл энэ удаа Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний соёлыг олон нийтэд түгээх, хэвшүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор "Дураараа биш ээ дүрмээрээ” аяныг эхлүүлээд байна.

Үүнд:  

  • Замын хөдөлгөөн зохицуулах дохио буюу гэрлэн дохио зөрчих,
  •  Урсгал сөрөх,
  • Гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, аюултай нөхцөл байдалд гүйцэж түрүүлдэг,
  •  Зам тээврийн осол, хэргийн үед тухайн хүнд анхан шатны тусламж үзүүлдэггүй, ослын газрыг орхиж зугтдаг,
  • Хажуу хоорондын зай тохируулаагүй зэрэг зөрчлүүдийг замын хөдөлгөөнд оролцохдоо гаргахгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох зөрчлүүдийг  бууруулах, иргэд, хөдөлгөөнд оролцогч нарт ойлгуулж зөв дадал хэвшил, соёлыг хэвшүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг эхлүүлж байна. Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хөдөлгөөндөө "Дураараа биш Дүрмээрээ" оролцохыг уриалж байна.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж