"Би мөнгө биш эрүүл мэндээ авмаар байна" | News.MN

"Би мөнгө биш эрүүл мэндээ авмаар байна"

"Би мөнгө биш эрүүл мэндээ авмаар байна"

"Би мөнгө биш эрүүл мэндээ авмаар байна"

“Амгалан” амаржих газрын эмч нарын буруугаас болж хохирсон иргэн өнөөдөр /2019.10.09/ мэдээлэл хийлээ.


НАМАЙГ ЗӨВ ОНОШИЛЖ ЭМЧИЛСЭН БОЛ БИ ЭРҮҮЛ САРУУЛ  БӨӨРТЭЙ, ЕСӨН САРТАЙ ОХИНТОЙ БАЙХ БАЙСАН

Иргэн З.Жавзанпагам  “Амгалан амаржих газрын эмч нар намайг өндгөвчний маш том уйланхайтай байна. Жирэмсэн үед уйланхайтай байж болохгүй яаралтай хагалгаанд орно гэсний дагуу 2018 оны долдугаар сарын 18-нд эмч нарын зөвлөгөөнөөр орж маргааш нь хагалгаанд орохоор болсон. Дурангийн хагалгаанд орох байсан ч дуран эвдэрсэн гэх шалтгаанаар хэвлийн хагалгаанд оруулсан. Хагалгааг “Амгалан” амаржих газрын эмч н.Даваацэцэг, н.Ганболд удирдсан. Хагалгааны дараа сэрэхэд миний бие маш их өвдөлттэй байсан. Улмаар бөөлжиж,түгжрэлийн шинж тэмдэг илэрсэн. Хагалгаанаас хойш "Амгалан" амаржих газар 22 хоног ямар нэгэн оношгүйгээр өвдөх бүрт өвчин намдаагч хийлгэснээс болж зургаан сартай ургаа цаашид  тээх боломжгүй болсон. Миний бие улам л муудаж онош нь тодрохгүй байсан учраас н.Даваацэцэг, н.Ганболд эмч нар намайг улсын хоёрдугаар эмнэлгийн үүдэнд өвчний түүх  ч бичиж өгөлгүй хаясан.

Хоёрдугаар эмнэлэгт хагалгаанд орсны дараа тус эмнэлгийн эмч нар надад “ Чиний бөөрийг уйланхайтай андуурч хагалгаа хийсэн байна. Хагалгааг хийх явцад чиний биед маарал  үлдээснээс болж бүх эрхтнүүд чинь хоорондоо наалдсан байна. Цаг алдсан бол амиа ч алдах эрсдэлтэй байсан” гэж хэлсэн.

Улмаар 2019 оны нэгдүгээр сард ажиллагаагүй болсон бөөрөө авхуулсан. Хэрэв "Амгалан" амаржих газрын эмч нар  намайг зөв оношилж эмчилсэн бол би эрүүл саруул  бөөртэй, есөн сартай охинтой байх байсан. Тэд надаас уучлалт ч гуйгаагүй.

Тангараг өргөсөн эмч нар ийм үйлдэл гаргасанд үнэхээр харамсалтай байна.”Амгалан" амаржих газрынхан  Чиний энэ гомдлыг бид нар 15 сая төгрөгөөр дарна. Үүнээс өөр боломж бид нарт үгүй" гэж хэлсэн. Надад их сонин санагдсан. Миний  бөөрийг авчхаад ингэж хэлж байдаг муухай байна.  Би мөнгө биш эрүүл мэндээ авмаар байна" гэв. 

ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР ХЭРЭГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛОХ МАГАДЛАЛ ТУН ӨНДӨР

Хохирогчийн хуурай ах, Монголын  өмгөөлөгчдийн холбооны  гишүүн өмгөөлөгч  Т.Ганболд  “Миний дүү жилийн өмнө охинтой болох нь гэж баярлаад явж байсан гэтэл өнөөдөр нэр бүхий эмч нарын буруу онош хагалгаанаас болж эрүүл байсан бөөрөө авхуулж зургаан сартай ургаа авхуулж бие сэтгэл санааны хохирол амсчхаад байна.

Уг хэрэг маргаан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа. Долоо хоногийн өмнө урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Хэргийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх гэсэн хуулийн заалтаар зүйлчлэн шүүх хурал болох гэж байгаа. Энэ сарын 21-нд шүүх хурал болно.

Хэрэг гараад жил болсон учир хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг хэрэгсэхгүй болох магадлал тун өндөр. Үүнд их санаа зовж байна. "Амгалан" амаржих газрын эмч нарт нарт хариуцлага тооцох албан тоотыг Эрүүл мэндийн яам болон тус  амаржих газар руу хүргүүлнэ" гэдгээ мэдэгдлээ. 

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

U.Ulzii erdene 2019-10-09 139.5.216.156

hooh.2laa hamt hewtej bsn ohin bnshdee.bi bas 3 udaa hagalgaand orson shvvdee.emchiin buruugaas bolood.Bi amid vldsendee bayrlasaan.gomdol gargaagvi shvv.С.Батболд Н.Ганболд Отгон баяр гэх мэт.

Avatar

Зочин 2019-10-09 103.26.193.81

Энэ Амгалан амаржих газар дандаа хэл ам таталж бх юм.Эмч нар нь ур чадвар муутай гдг нь илт байхад яагаад сайжруулах арга хэмжээ авдаггүй юм бол оо.Бусад амаржихуудыг эднийх шиг ингэж байнгын хэл ам таталж байхыг би л лав мэдэхгүй юм бн.Эсвэл хамаг чадвар муутай гологдол эмч нар нь Амгалан амаржихад томилогддог юм болов уу.

Avatar

Зочин 2019-10-09 37.10.144.242

Хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэж хэрэг завших сайхан далим зохиосон хүмүүсийг бурхан өршөөг л гэе даа.

Avatar

Зочин 2019-10-09 103.111.68.3

Амгалан амаржих игнэж их ард иргэд бяцхан үрсийн эрүүл мэнд амь насыг үнэхээр хайхрахгүй удаа дараа ийм үйлдэл гарааб байхад Сарангэрэл сайд юу хийж байна вэ эрүүл мэндийн салбар бүр доройтжээ

Avatar

зочин 2019-10-09 120.17.4.65

Амгалан амаржих гээч аймшгийн газар байна аа?!

Avatar

Зочин 2019-10-09 66.181.161.37

Хуний боор 15 сая юмуу? Амгалан амаржихынхаан надад 2 боор хэрэгтэй бн. 30 саяыг бэлэн угье. Хэзээ бэлэн болох уу? Энэ долоо хоногт бол сайн бн

Avatar

Зочин 2019-10-09 202.9.43.162

сайн ойлгосонгүй эхлээд өндгөвчний том уйланхайг нь авна гээд уйланхайг нь авсиймаа даа. тэгэхдээ бөөрийг нь гэмтээчихсэн юм уу марль нттр бол бүүр арай арай тэгээд тэрийгээ ч хэлээгүй 2 луу явуулсиймаа даа. 2 р эмнэлэг 3төрөхийнхний сэглээд гэмтээчихсэн бөөрийг нь авч марлыг нь цэвэрлэж өгсөн мөн үү , үнэн бол аймшигтай. 3р төрөх дээр яагаад ийм асуудал үргэлж гардаг юм бэ, хамгийн муу төрөх юм биш үү

Avatar

Зочин 2019-10-09 66.181.186.170

Арай ч дээ. Энэ хүнээр дэндүү тоглосон бна. Нээрээ л мөнгө биш эрүүл мэндээ ав. 2 эмчийнх нь бөөрыг аваач

Avatar

зочин 2019-10-09 203.91.116.118

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Төмөрбаатар гэдэг хүний томилсон дарга удирдан чиглүүлж чадахгүй байна даа, Иймээс төмөрбаатар хариуцлага хүлээх хэрэгтэй байх л даа,

Avatar

Зочин 2019-10-09 66.181.186.177

Уйланхайгаа авхуулаагүй бол одоо ингээд уйлаад сууж байх байсан болов уу. Хэрэг зайлхай хийх явдал ихэссэнээс болж манай эмч нар түргэн шуурхай шийдвэр гаргаж чадах аа больсон Зөрчлийн шинэ хуулиар авах арга хэмжээ нь чангарсанаас амнаас нь юм л бол Гадагшаа яв даа гэх болсон нь нууц биш Өвчин намдаах тариа ч хийхээ больсон бна лээ.Хэл амгүй ажлын цагаа барах сонирхол давамгайла болсон Дүүргийн эмнэлэг дээр очоод үзээрэй Тэнд эм уу гэхээс өөр юм хэлэхээ больсон бна лээ

Avatar

ахрхаөб 2019-10-09 202.21.117.178

Хөөн хэлэлцэх хугацаа гэж хохирогч талыг тэр чигт нь хохирсноор нь үлдээх бодлого юм биш үү?!

Avatar

Зочин 2019-10-09 202.21.109.39

SAIN MUU ZONDOO L BAIGALDA TEHDEE LLRIN EMCH NAR ZONDOO SHUU MONGO BODHOOS TER HUNI ERUUL MENDII TALAAR TUI CH BODOH UMGUI UMAA SHAH GEED TSOGTSETSEG GEED SAIND BAISAN AVGAI BOL HUVIIN EMLEGTEE ULSIN OVCHOTN HEVTUULEJ MONGO SAAADAG HOGIIN l** SHUUU

Avatar

Зочин 2019-10-09 202.126.89.142

Муу хэнэггүй эмчтэй таарсан бн.боловсролын тогтолцоо муу бн.боловсролтой мэргэжилтэй хүн хамаагүй болсон.дээр төмөр замаа самарсан 4.р ангийн боловсролтой хүн.шийдвэр гаргагчид нь бөхчүүд хоосон хийрхэгчид бн.

Avatar

Зочин 2019-10-09 93.23.248.39

Монголын эмч нарт тангараг өргөх ч яах вэ хүн дагаад уншиж орхино.. гол нь ямар хүнийг гэсэн СЭТГЭЛ байхгүй гэдэгийг олон зүйл лээр харагдаж байна даа.. та нар ингэж болохгүй шүү эмч нараа.. эмч сургах хэрэг монголд байгаа юм уу даа

Avatar

АВИЦЕНН 2019-10-09 66.181.161.87

МОНГОЛЫН ЭМЧ НАРЫН 90 ХУВЬ НЬ ТЭРХҮҮ Л НӨХДҮҮД БИЙ ДЭЭ… ХҮНИЙ ТӨЛӨӨ СЭТГЭЛТЭЙ ЗҮТГЭЛТЭЙ ЭМЧ Ч ХОВОРДОО…

Avatar

zochin 2019-10-09 202.179.24.79

muusain aluurchid ,ta nar oorsdoo uchej dald orchgoo , mongold amidrach auultai, aimaar!!!

Avatar

Зочин 2019-10-09 122.201.31.185

Хариуцлагын асуудал ш дээ. Хийсэн марль энэ тэрээ тоолоод аваад байдаг биз дээ энэ нөхдүүд чинь.

Avatar

e 2019-10-09 139.5.217.182

Huun heleltseh hugatsaa gej ….

Avatar

Зочин 2019-10-09 64.119.19.246

Hoon heleltseh hugatsaa gej hohirogchiig ulam hohirooh, esreg taliihan zavshih arga. Hugatsaagui hoon heletsej yal ogch bmaar yum

Avatar

Zochi 2019-10-09 66.181.161.72

Emch nar xuuxdin amiar togloj xanaxgui yumaa. Xun alj bgagas yalgaa yu bna.

Avatar

Зочин 2019-10-09 202.21.108.218

Энэ охины амьдралаар тоглож дээ. Эмч нар

Avatar

иргэн 2019-10-09 202.131.227.82

эрүүл мэндийн сайдаа наад мэдлэггүй эмч нарынхаа хүн эмчлэх эрхийг хасаач. эмч нар мөн үү? эсвэл алуурчид уу? эрүүл саруул хүний эрүүл мэндээр тоглоод, цаашилбал 2-ийн 2 хүний амь насаар тоглосон байна шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж