Монголчууд сэтгэцийн эмгэгээр 7-д бичигдэж байна | News.MN

Монголчууд сэтгэцийн эмгэгээр 7-д бичигдэж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

Монголчууд сэтгэцийн эмгэгээр 7-д бичигдэж байна

Монголчууд сэтгэцийн эмгэгээр 7-д бичигдэж байна

Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг бөгөөд 40 секунд тутамд нэг хүн амиа хорлон нас бардаг байна. Харин Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад сэтгэцийн эмгэгээр өвдсөн 100 сая гаруй хүн байдаг бөгөөд өдөрт 500 хүн амиа хорлодог ажээ.

Сэтгэл гутрал нь сэтгэцийн эмгэгийн хамгийн түгээмэл хэлбэр. Сэтгэл гутралтай хүнд сонирхолтой санагддаг байсан зүйлс нь утга учиргүй мэт санагдаж, нойрны асуудалтай болно эсвэл өдөржингөө нозоорон унтдаг, амиа хорлох сэдэл байнга төрдөг гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.

Номхон далайн баруун эргийн бүсийн орнууд дунд Монгол Улс зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтаар долоодугаарт, сэтгэл гутрах эмгэгийн тархалтаар гуравт, 100 мянган хүний дунд амиа хорлолтоор зургаад багтаж байна.

Монгол Улсад амиа хорлолт жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь нийгэм, эдийн засгийн холбогдолтой гэдгийг судлаачид тогтоосон байна.
Дэлхий дахинаа жил бүрийн аравдугаар сарын 10-ныг “Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил тус өдрийг “40 секундын үйлдэл” уриа дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Амь аврах “40 секундийн үйлдэлд” нэгдэхийг уриалж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дараах зөвлөмжийг гаргажээ. 

  • Хэрвээ чамд хэцүү байгаа бол итгэдэг хүндээ юу мэдэрч байгаа талаараа 40 секунд ярьж харилцааг эхлэх.
  • Хэрвээ чи хайртай дотнын нэгнээ амиа хорлолтоос болж алдсан нэгнийг мэддэг бол 40 секундэд яриаг эхлүүлж одоо хэр зэрэг байгааг нь асуух.
  • Хэрвээ та сэтгүүлзүйн салбарт ажилладаг бол, 40 секундийн талаарх статистик тоо, ярилцлага, өгүүлэл зэргийг мэдээндээ онцлох.
  • Хэрвээ та урлагийн салбар, мэдээллийн салбарт ажилладаг бол сэтгэл гутрал болон амиа хорлолтоос сэргийлэх 40 секундийн мэдээг нэвтрүүлэг бүтээлийнхээ дундуур гаргах.
  • Хэрвээ та ажил олгогч буюу менежер бол 40 секундийг ажпын орчин дахь буюу тухайн газарт сэтгэл зовоож буй асуудлын талаарх боломжит нөөц бололцооны тухайд ажилчдадаа дэмжих эерэг зурвасыг бий болгох.
  • Хэрвээ та дээд удирдлагадаа хийж байгаа үйл ажиллагааныхаа талаар хүсэлт уламжлахаар бол, сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолтын талаар арга хэмжээ авахыг уриалсан 40 секундийн аудио клип буюу бичлэг хийх.
  • Хэрвээ та олон сонсогчид, үзэгчтэй харилцдаг өөрийн сувагтай ( Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл.зурагт, радио) -тай бол сэтгэцийн эрүүл мэндийн талаарх хүмуүсийн түүх , мэдээллийг багтаасан 40 секундийн хэсэгтэй байх.
  • Хэрвээ та улс төрийн албан тушаал хашдаг бол, олон нийтэд 40 секундийн статистик тоо мэдээг онцлох, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх талаар олон нийттэй харилцах.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мэдрэгч 2019-10-09 202.9.42.251

Ямар саран гэрэлээс болсон бишдээ. Монголчууд1990 оноос сэтгэл санаа нь үймж эхлэсэн төр засаггүй болсон зальт дээрэмчид бүгдийг хууриалсан муу бүгд сайн болсон сайн бүхэн саар болсон ямарч итгэл найдваргүй ард түмэн болсон одоо баяжигчид чөмөг суусан бол ядарагсадыг яльгүй ч гэсэн харж үзээч ард иргэдбүгд мэдрэлийн өвчтэй боллоо

Avatar

за 2019-10-09 66.181.184.49

сарангэрэл огцороо ийм аймар үзүүлэлт

Avatar

солонгоо 2019-10-09 66.181.176.140

Сэтгэцийн өвчтөнүүдийг тоочвол МОЛОР -ЭРДЭНЭ , МОНГОЛ КОММЕНТЫН 2 СЭТГЭЦИЙН ӨВЧТӨН .

Avatar

Зочин 2019-10-09 64.119.24.142

Согтуу солонгоо шар хадандаа сайн сууж байна уу

Avatar

achitiht 2019-10-09 49.0.212.30

ха ха ха, галзуу хөлдүү ооркууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж