Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний дарга Н.Ширэндэв өнөөдөр /2015.08.25/ ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Улаанбаатар хот дахь Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурав.
Энэхүү гэрээнд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал зохион байгуулагч талын тусгай шаардлагын дагуу болзол, нөхцөлийг тусгасан болно.
Хурал зохион байгуулагчийг төлөөлж УИХ-ын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний дарга Н.Ширэндэв, Шангри-Ла Улаанбаатар Хотел ХХК-ийг Маркетингийн захирал Сү Юүүн төлөөлж гарын үсэг зурлаа.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс