“Хорьдын сарнаар” монодрам Эрдэнэтэд тоглогдоно

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

“Хорьдын сарнаар” монодрам Эрдэнэтэд тоглогдоно

“Хорьдын сарнаар” монодрам Эрдэнэтэд тоглогдоно

Манай эриний IX зуунд амьдарч асан мянганы суут хүмүүний нэг Мүрасаки Шикибүгийн “Гэнжийн туульс” зохиол хүн төрөлхтний хамгийн анхны роман хэмээгддэг. Уг зохиолын эхний 2 дэвтрийг япон хэлнээс орчуулагч О.Жаргалсайхан хөрвүүлэн монголын уншигчдад хүргэсэн нь саяхан. Хайр дурлал, хүн ёсны утга учрын тухай хөндсөн энэхүү романаас сэдэвлэсэн монодрам жүжгийг Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын залуу найруулагч Г.Мишээл бичиж, найруулан тайзнаа тавихад бэлэн болжээ. Уг жүжиг хатан эх Кокидэн өнгөрөгч амьдынхаа үйлийг дэлгүүлж, хойдын насныхаа цэнийг сонсохоор Дэнслэгчийн шүүлтийн өмнө ирж буйгаар эхлэх бөгөөд

…Ял зэмгүй нартын дор гишгэлж ирсэн энэ Кокидэнийг

Дэнслэгч та хатуу чандаар шийтгэж, сүнсийг минь

Дээд орноо суудалгүй, доод орноо гүйдэлгүй

Мөнхийн шаналант завсрын орноо хорьж хайрла

Мөргөн байж гуйя… гэхчлэн нийт 2 бүлэг 6 үзэгдлийн турш 500 гаруй шүлгийн мөрүүд хөврөхөөрөө онцлог аж.

Кокидэн хатны дүрд Гэгээн Муза Олон улсын театрын их наадмын нэг хүний жүжгийн төрөлд, шилдэг эмэгтэй жүжигчин алтан цомыг “Нохойн хурим” жүжгээр хүртсэн Хүүхэд Залуучуудын театрын жүжигчин МУСТА Ч.Уранбилэг тоглох бөгөөд Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын тайзнаа энэ сарын 20-ны өдөр тавигдах юм.

Ц.ДЭЛГЭРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж