"Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай" | News.MN

"Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

"Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай"

"Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай"

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2019.10.09/ хуралдлаа. Тус байнгын хорооны хуралдаанаар  Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.  Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр санаачилсан юм. Тухайлбал,

УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДРАА:

-Хуулийг дэмжиж байна. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг таван удаа хуралдаж, зургадугаар сард тогтоолын төслөө бэлэн болгосон. Ер нь бол нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын асуудал нийгэмд анхаарал татаж байгаа, эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс ажлын хэсэг ажлаа сайн хийсэн, энэ асуудлыг хурдан хэлэлцэж, батлах шаардлагатай байна. Үүнийг байнгын хорооны дарга анхааралдаа авна уу.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМАА:

-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Ямар нэг асуудалд шинжлэх ухаанч, тооцоотой байх ёстой. Шинжлэх ухаан технологийн сан гэж байдаг. Энэ сангийн үйл ажиллагаа ямар байгаа, хөрөнгө санхүүжилт нь ямар байдлаар зохицуулагдаж ирсэн байдаг юм бэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

-Шинжлэх ухааны хөгжлийг цаашид хөгжүүлэх суурь нь санхүүжилт. Манайд шинжлэх ухаан, инновацийг санхүүжүүлэх шинжлэх ухаанд чиглэсэн, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх нь маш муу байгаа. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд ДНБ-ний тодорхой хувийг шинжлэх ухааны салбартаа суулгадаг. 2020 оны төсөвт шинжлэх ухаанд зарцуулах, санхүүжүүлэх төсвийг төлөвлөсөн байгаа. Монгол Улсын хөгжлийн гарцын нэг нь шинжлэх ухааны салбар байх ёстой. Монгол эрдэмтдийн бүтээлийг ашиглах, гадны технологиудыг дотоодод нутагшуулахад онцгой анхаарах ёстой юм. Тиймээс ирэх жилүүдийн төсөвт энэ салбарт суулгах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа.

АЖЛЫН ХЭСЭГ:

-Шинжлэх ухааны технологийн санд төсвөөс судалгаанд 12 тэрбум төгрөгийг төсөвлөж, зарцуулж байгаа. Шинжлэх ухаан технологийн сантай холбоотой асуудал нь бусад сантай адил зарчмаар явдаг. Цаашид шинжлэх ухаан, технологийн салбарыг боловсронгуй болгохын тулд энэ сангийн үйл ажиллагааг ил тод нээлттэй, судалгаа хийхээс гадна шинжлэх ухаан технологийн салбарын үйлчилгээг нэмэгдүүлэхээр хийхээр төлөвлөсөн ажлууд байгаа. Олон улсын жишиг сангуудтай дүйцүүлэх менежментийг хийхээр ажиллаж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:

-Шинжлэх ухааны салбарын реформыг зайлшгүй эхлүүлэх цаг болсон. Өнөөдөр 26 орчим хүрээлэн 1600 орчим эрдэмтэдтэй, жилд төсвөөс 36 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй амь зууж байгаа салбар. Бусад орны хувьд шинжлэх ухааны салбар ДНБ-ний 1 хувиас дээш шинжлэх ухааны салбартаа зарцуулдаг. Манайх бол 0,2 хувь хүрдэггүй. Бодлогын тогтвортой залгамж бодлого манай улсад алдагдаж байгаа. Бид гурван жилийн дотор дөрвөн сайд томилж, очсон сайд бүр их сургуулиуд, сангуудаар л оролддог. Ер нь бол өндөр хөгжилтэй орнуудын шинжлэх ухааны салбарын санхүүжилт нь 60-70 хувь нь хувийн хэвшлээс орж ирдэг. Шинжлэх ухааны салбарын судалгаа, үйлдвэрлэл хоёр салчихсан, Монголын экспортод гарч байгаа бүтээгдэхүүний 95 орчим хувь нь нэмүү өртөг шингээгүй байгаа юм. Нэмүү өртөг шингээгүй байгаа нь шинжлэх ухааны технологи, инновацигүй, эдийн засагжаагүй байгаа юм. Монголд үүссэн судалгаа, үйлдвэрлэл хоёрыг холбоход хууль эрх зүй болон эдийн засгийн хөшүүргийг хуульд тусгасан уу. Хувийн хэвшлээс хөрөнгө татах ямар боломж байна вэ, үүнийг тусгасан уу.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

-Судалгаа, үйлдвэрлэл хоёрыг нэгтгэхийн тулд эдийн засгийн хөшүүргийг хийх асуудлыг тусгаагүй бөгөөд яамнаас өргөн барьсан хуулийн төсөл болон гишүүдийн ярьсан төслүүдийг нэгтгэж, хэлэлцүүлгийн явцад тодорхой саналуудыг тусгаж, анхаарлаа хандуулж ажиллах боломжтой.

АЖЛЫН ХЭСЭГ:

-Бодлого, эрх зүйн орчны шинэтгэлтэй холбоотой тулгамдсан асуудал. Энэ хуулийн төсөл, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль, Инновацийн тухай хууль гэх мэт хуулиудын хүрээнд инноваци, шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах цогц шийдлийг хийж байна. Эрдэмтэд шинэ мэдлэг, патент бүтээдэг ч эдийн засгийн эргэлтэд оруулах гарц байдаггүй. Тиймээс хууль эрх зүйн зохицуулалтуудыг өөрчлөхөд  энэ асуудал нэг талдаа шийдэгдэнэ гэж харж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ЦОГЗОЛМАА:

-Нийгмийн хөгжлийг урагшлуулахын тулд шинжлэх ухааны үзэл баримтлалд тусгах нь зөв. Энэ салбарын хууль эрх зүйн орчин маш чухал байгаа. Хууль эрх зүйн шинэчлэлийг хийж чадвал Шинжлэх ухааны академийн бүтэц, дүр зураг ямар байх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Бидэнд маш олон боломж байгаа.

УИХ-ЫН ХУРЛЫН ГИШҮҮН, БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д.ОЮУНХОРОЛ:

-Шинжлэх ухааны салбарын анхдугаар форумд бүх шатандаа хандлагаа өөрчлье гэдэг уриатайгаар хийж, эхлүүлсэн. Шинжлэх ухаан, инновацийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлсэн хурал болсон гэдэг хүлээлт эрдэмтдийн дунд бий. Нөгөө талаас бид мэдлэг оюунаа хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Шинжлэх ухааны салбарын хуулиудыг бий болгохоор ажиллаж байгаагийн эхлэл нь энэ хууль юм. Ажлын хэсэг хуулийн төсөл дээр нягт ажиллах ёстой. Шинжлэх ухаан технологийн цөм хөтөлбөр, Шинжлэх ухаан технологийн сангийн ил тод бус байдал, эрдэмтдийн ажлын үнэлгээ, урамшууллыг нэмэгдүүлэх, санхүүжилтийн механизмыг нэмэгдүүлж, үр дүн ямар байх талаар судалгааг байнгын хорооны гишүүдэд ирүүлэх зэрэг саналуудыг ажлын хэсэг анхаарах хэрэгтэй байна. Харьцуулалтын судалгаануудыг төсөв хэлэлцэж байгаа үед асуудлаа тусгаад явах боломжтой байна шүү.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:

-Хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр өргөн баригдсан хууль бол хэрэгтэй хууль. Гэхдээ эрүүл мэндийн даатгалын салбарт хэр зэрэг дарамт учруулах вэ. Бид 3,2 сая хүн амтай хэрнээ 2018 онд 6073 хүн хавдраар оношлуулж, 4412 хүн хорт хавдраар нас барсан байгаа юм. Үнэхээр аймшигтай тоо. Хавдраар өвчилсөн хүмүүсийн 77 хувь нь оройтсон хойноо хавдартай болсноо мэддэг. Сүүлийн жилүүдэд Засгийн газар, УИХ-аас авч хэрэгжүүлж байгаа “Элэг бүтэн Монгол” төсөл зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж байгаа. Хамгийн чухал нь бид эрт илрүүлэг, эрт оношлох нь тулгамдсан асуудал юм.

УИХ-ЫН ГИШҮҮН, АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ  О.БААСАНХҮҮ:

-ЭМД-ын сангаас долоон хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр санал орсон бөгөөд урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх зардалд 2017 онд 11,7 тэрбум,  2018 онд 11,8 тэрбум, 2019 онд 17,5 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2020 онд 598,6 мянган хүнийг хамруулахаар 23,9 тэрбум төгрөгийн тусгасан. Мөн бид хуульд зөвхөн эрт илрүүлэх үзлэгийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээс илүү урьдчилан сэргийлэх зардалтай хамтатган, тусгах ёстой гэж үзсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ САНААЧЛАГЧ Д.ДАМБА-ОЧИР:

-Энэ хууль батлагдахгүй хоёр жил болчихлоо. Угтаа бол эрт хэлэлцсэн бол 2020 оны төсөвт суулгах боломж байсан.  Хүн хавдрын үүсвэр байна уу гэдгийг шалгах нь л эрт илрүүлэг гэж байгаа юм. Элэг, ходоод, умайн хүзүүний хавдраар хорт хавдраар өвдөгсдийн 70 орчим хувь байгаа юм. Солонгос, Герман, Японд ийм хууль байдаг бөгөөд өвчлөл бага, урт насалж байгаа юм.  Энэ хууль батлагдвал эрт илрүүлэлтийн хөтөлбөр хэрэгжих юм. Энэ хөтөлбөр одоо бэлэн болчихсон бөгөөд хорт хавдрын өвчлөл 60 орчим хувиар буурах боломжтой гэдгийг хэлж байгаа.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-09 150.129.141.115

21 зуунд иргэн бүр зхион бүтээгч байх шаардлагатай болноэнгийн биш хүн ч гэсэн

Avatar

Зочин 2019-10-09 115.65.93.30

Улс оронд шинжлэх ухаан, технологи хэрэгтэй. Гэхдээ шинжлэх ухааны академи гэдэг ард түмний татвараас санхүүждэг төрийн юм шиг байгууллагатай улс орон дэлхийд хэд байдаг вэ? Тогтолцоо, бүтэц, зохион байгуулалт, менежмент нь зөв үү? Улсад үнэхэрр хэрэгтэй шаардлагатай судалгааны ажил байгаа бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад заавал хүрээлэнгээр биш ард түмнээр хийлгэж болно биз дээ? Монгол улсад шинжлэх ухааны академи байгуулагдаад бараг 60 жил болж байгаа биз дээ? Үр дүн нь юу вэ?

Avatar

зочин 2019-10-09 43.228.131.90

Уучлаарай. Шинжлэх ухаан гэдгийн талаар та ямар ч ойлголтгүй хүн юм. Үүнийг хэн нэгэн хүмүүс хувийн хэвшлийн байгууллага ч хийдэг бус. Мэргэшсэн хүмүүс хийдэг ажлаа. Зүгээр нэг доктор, эрдмийн зэрэг хамгаалахаараа шинжлэх ухаанч, эрдэм шинжилгээний ажилтан болдог биш юмаа. Ард түмний маань хэдэн хувь нь боловсорсон, шинжлэх ухаан гэдгээ ч ойлгохгүй байна. Бүр их хурлын гишүүн Оюунхорол нь ч ямар ч ойлголтгүйн байна билээ. Их дээд сургуулийн түвшинд ойлгоод байна. Үнэхээр хөөрхийлэлтэй юмаа.

Avatar

Зочин 2019-10-09 103.26.195.134

30 ЖИЛ энэ ширээн дээр попорлоо одоо болно хөөе чавганц насан туршдаа суух хүсэлтэй болтой юм

Avatar

Зочин 2019-10-09 64.119.24.142

Энэ авгай сонгууль дөхөхөөр л гээх ухаантай царай гаргах юм сонгогдонгуутаа төрөл арилжсан тэт дарвалзахд унадгийн хятадуудыг визгүй оруулна энэ тэр гээд дарвалзаж өгдөг дөө

Avatar

zochin 2019-10-09 95.91.214.179

Ene huuli butehgui ee, buzaah heregtei,

Mungu sanhuujilt heregtei ni unen l dee. Gehdee yuu hiilgeh gej sanhuujilt uguh geed baigaagaa bodoh heregtei, todorhoi bolgoh heregtei.

Shinjleh uhaanii akademiigee ehleed butziin huvid tseverleh heregtei, zaaval akademich hun shinjleh uhaaniig udirdana gesen es, ene delhiid baihgui shuu dee.

Avatar

Zochin 2019-10-09 202.126.89.178

Zaaval shahuulj baij ajil hiideg hun uu. Harahaar l nud horsdog

Avatar

ganjaa 2019-10-09 202.131.225.150

Наад хүн чинь аль болох чадлаараа ажлаа хийгээд байгаа юм бишүү. Тэр авилгач хүмүүстэйгээ юм яриач. Төрд эмэгтэй хүн байх ёстой гэхдээ Оюунхорол гишүүн шиг хүн одоогоор гарч ирээгүй байна. Түүнийг шахаад өгвөл мөн их ажил хийх хүн гэж бодож банйа.Энэ хүндамжилт хүсье

Avatar

Зочин 2019-10-09 202.126.89.133

Юу гэсэн үг юм бэ, урьд өмнө төрд зүтгэж байсан эмэгтэйчүүд Мөнхөө, Оюун гуайгаас эхлээд үе үед л байсан шүү, өөрийгөө дөвийлгөж бусдыгаа үгүйсгэх нь бас нэг төрлийн бие тоох өвчинд өртсөн байна, өмнөөс нь ичиж байна

Avatar

Бурам 2019-10-09 192.82.66.253

Энэ авилгач авгай зайлаад өгөөч өө Шинжлэх ухааны санд Энхсайхан Мие нарын гар хөл Тунгалаг гээд авгай очсон та нар удахгүй цөм илэрнэ гэдэгт бат итгэлтэй байна

Avatar

sfghs 2019-10-09 202.179.24.171

Лам 3 эрдэнээ ярьж байгаад зайлсан нь дээр дээ

Avatar

Зочин 2019-10-09 103.212.116.63

NAAD AVGAI NARAA BOLIULAACH DEE<KOMMUNISTUUDAA

Avatar

Тогтолцоогоо өөрчлөө 2019-10-09 202.126.89.244

Шинжлэх ухаанд бага мөнгө зарж байна гээд улилдаад байх. Одоо байгаа төсвөө ямар ч үр ашиггүй зарж байгаагаа юу гэж боддог юм болоо? Ийм дампуурсан тогтолцоотой үед хичнээн мөнгө төсөв нэмээд байдал ерөөс дээрдэхгүй. ШУА, түүний харьяа хүрээлэнгүүдийг татан буулгахгүй бол ерөөс болохгүй. Судалгааны хүрээлэн, хэдэн орон тоотой байхыг Засгийн газар тогтоохгүй, шаардлагатай судалгаандаа улс мөнгө төсөвлөөд, нээлттэй уралдаан зарлаж, түүнд шалгарсан судлаачдаар нь хийлгэдэг жишиг л байдаг.

Avatar

Судлаач 2019-10-09 43.228.131.90

За та мэт ийм л юм яриад байгаа болохоор энэ улс орон чинЬ хөгжихгүй байна. таны бодлоор судалгааг дурын хүн_ хийдэг байх нээ. Ийм л байна даа. Та бол нэг их дээд сургуулв төгссөн. 1 сэдэвт бүтээлээр эрдмийн зэрэг хамгаалсанаа судлаач болсон гэж бодоод бгаан байнаа даа. Наад таны боддогоос шинжлэх ухаан гэдэг өргөн хүрээний ойлголт. Өнөөдөрийн техник технологын ололт таны барьж байгаа гар утас чинь хүртэл шинжлэх ухааны ололт дээр гарч ирсэн юм.

Avatar

Зочин 2019-10-09 202.131.245.243

Наад Д.Оюуныхорлол чинь шинжлэх ухааныг шашин, мухар сүсэг гэж ойлгоод байгаа юм биш үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж