ХУД-т сайжруулсан түлшний борлуулалт, түгээлт дундын агуулахын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

ХУД-т сайжруулсан түлшний борлуулалт, түгээлт дундын агуулахын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

ХУД-т сайжруулсан түлшний борлуулалт, түгээлт дундын агуулахын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Хан-Уул дүүрэг дэх  Мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлага , ХУД ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн мэргэжилтэн нар хамтран  2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2019 оны A/433-A/820 дугаартай хамтарсан тушаал , захирамж,Нийслэлийн Засаг даргын ‘’’ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай A/1016 тоот  захирамж, НМХГ-ын Даргын A/52 тоот  тушаал, ХУД Засаг даргын үүрэг даалгаврын дагуу Хан-Уул дүүрэгт  сайжруулсан хатуу  түлш түгээж буй дундын агуулахын үйл ажиллагаа,  түлшний хангалт түгээлт нийлүүлэлт ,савлагаа хийж буй ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллалаа.

Энэ өдрийн байдлаар дундын агуулахад 7000 гаруй тонн сайжруулсан хатуу  түлшний нөөцтэй, 30 тонныг савлаж бэлтгэсэн, хороодын түлш борлуулах цэгүүдэд түгээлт борлуулалт хэвийн явагдаж байна.

Түлш борлуулах цэгт ажиллаж буй   ажилтануудад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг баримталж ажиллах,  ’’Таван толгой түлш’’ ХХК-д ажилтануудад хор саармагжуулах бүтээгдэхүүн олгох тал дээр анхаарч ажиллах зэргээр ХУД дэх МХХ –ийн дарга Б. Алтантуяа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Эх сурвалж: ХУД

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж