Хуулиар хориглогдсон нойрны эм, мансууруулах төрлийн бодис үйлдвэрлэх хориотой жор болон өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц мэдээллийг өөрийн блогоор дамжуулан уншигчдад хүргэж байгаа гэсэн шалтгаанаар орос хэл дээрх “Wikipedia” сайтын үйл ажиллагааг зогсоосон байна. Оросын удирдлагууд энэ шийдвэрээ “аюулгүй байдлын үүднээс хаасан” хэмээн тайлбарлаж байгаа юм.
Хориотой эмийн жор байршуулж, иргэдийг мэдээллээр хангадаг болохыг тогтоосны дараа ОХУ-ын Эмийн хяналтын албан тус сайтын эрхийг хязгаарлах, цаашлаад хаахыг Москвагийн удирдлагуудаас хүссэн байна. Энэхүү хүсэлтийг хүлээн авч, тус сайтыг өнөөдрөөс эхлэн хааж, тусгай шалгалт явуулахаар болжээ. “Wikipedia” сайтыг хориотой эм хэрэглэгчдэд зарж, борлуулдаг байсан байж болзошгүй хэмээн таамаглаж, ажилчдыг нь шалгаж эхэлсэн байна.
Т.МӨНХ