Монголбанк 24.2 сая юань худалдаалжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.25-нд нийтлэгдсэн

Монголбанк 24.2 сая юань худалдаалжээ

Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1984.55-1989.10 төгрөгийн ханшаар 12.6 сая ам.доллар худалдан авах санал тавьжээ. Мөн 306.70-309.10 төгрөгийн ханшаар 38.7 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна. Харин Монголбанкны зүгээс 8.6 сая ам.долларыг 1987 төгрөгийн хаалтын ханшаар, 24.2 сая юанийг 308 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлжээ.

Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 59.1 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, таван сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлсэн байна.

Д.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж