“Уран жиргээ-2019” наадмын шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

“Уран жиргээ-2019” наадмын шилдгүүд тодорлоо

“Уран жиргээ-2019” наадмын шилдгүүд тодорлоо

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар “Уран жиргээ-2019” наадмаа амжилттай зохион байгуулж, нийслэлийн уралдаанд оролцох шилдэг хүүхдүүдээ шалгарууллаа.

Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол, бүтээлийг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах, уран уншлагын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор 2 жил тутамд зохион байгуулагддаг энэхүү уралдаанд сургуулийн өмнөх нас буюу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага нас буюу 1-5 дугаар анги, дунд нас буюу 6-9 дүгээр анги, ахлах нас буюу 10-12 дугаар анги гэсэн дөрвөн насны ангиллаар нийт 102 хүүхэд оролцсон юм.

Наадмыг Монгол Улсын гавъяат багш С.Даваахүү, Соёл урлагийн их сургуулийн тайзны ярианы багш Д.Саранхүү нар шүүн явууллаа.

16 шилдэг хүүхэд тодорч шагналаа гардан авснаас, эхний гурван байрын шилдгүүд нийслэлд өрсөлдөх юм.Нийслэлийн наадам энэ сарын 10-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд болно.

Цэцэрлэгийн насны ангилалд,

I байрт Д.Анир 51 дүгээр цэцэрлэг
II байрт Э.Чинболор143 дугаар цэцэрлэг
III байрт Сайнзаяа 36 дугаар цэцэрлэг
Тусгай байрт Л.Учрал 143 дугаар цэцэрлэг

Ерөнхий боловсролын сургууль бага нас буюу 1-5 анги

I байрт Б.Ачитгуа 1 дүгээр сургууль 5б анги
II байрт Н.Баттулга 3 дугаар сургууль 5б анги
III байрт О.Эрхэс 3 дугаар сургууль 5а анги
Тусгай байрт Ц.Мөнх-Ану 2 дугаар сургууль 5б анги

Дунд нас буюу 6-9 дүгээр анги

I байрт Г.Энхбулган ӨЗБЛАС 9а анги
II байрт О.Нандин-Эрдэнэ Үй цай сургууль 6в
III байрт Г.Болор-уянга 16 дугаар сургууль 8в анги
Тусгай байрт Ш.Цогзолмаа 16 дугаар сургууль 8в анги

Ахлах нас буюу 10-12 анги

I байрт Э.Баасандулам 16 дугаар сургууль 12а
II байрт А.Саранжил 11 дүгээр сургууль 12а анги
III байрт Б.Мичидмаа 11 дугээр сургууль 12а анги
Тусгай байрт Б.Тэмүүлэн ӨЗБЛАС 12в анги

Эх сурвалж: СБД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж