Сайжруулсан түлш хэрэглэх зөвлөмж, аргачлал сэрэмжлүүлгийг хүргэв

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

Сайжруулсан түлш хэрэглэх зөвлөмж, аргачлал сэрэмжлүүлгийг хүргэв

Сайжруулсан түлш хэрэглэх зөвлөмж, аргачлал сэрэмжлүүлгийг хүргэв

Өчигдөр 20 цагаас Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын шуурхай хурал боллоо. Энэхүү хурлаар Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамж болон Онцгой комиссын 05 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд айл өрхөд сайжруулсан түлшийг ашиглах зөвлөмж, сэрэмжлүүлэг аргачлал тараах ажлын явц, анхаарах асуудлаа хэлэлцэж эхний өдрийн дүн мэдээгээ нэгтгэлээ.

Дүүргийн 9, 11-20 дугаар хорооны айл өрхүүдэд Засаг даргын Зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Давхарбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нараар ахлуулсан дөрвөн ажлын хэсгийн 472 албан хаагч 7466 айл өрхөд хүрч ажилласан байна.

Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, хорооны Засаг даргын ажлын алба, хэсгийн ахлагчид дэргэдэх хэлтэс албадаас гадна нийслэлийн Хотын стандарт, аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, Авто замын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагуудын нэр бүхий албан хаагчид бүрэн хамрагдаж ажиллалаа.

Өнөөдөр дээрх ажил үргэлжлэн явагдана.

Эх сурвалж: СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж