Судалгаанд чухал шаардлагатай ХЕПАБИГ тариаг гардуулав | News.MN

Судалгаанд чухал шаардлагатай ХЕПАБИГ тариаг гардуулав

Судалгаанд чухал шаардлагатай ХЕПАБИГ тариаг гардуулав

Судалгаанд чухал шаардлагатай ХЕПАБИГ тариаг гардуулав

Монгол Эм Импэкс Концерн нь МГЭХ-с явуулж буй судалгааны ажилд шаардлагатай 110 хүүхдийн ХЕПАБИГ /Hepabig/ тарианы хоёр дахь хэсгийг албан ёсоор тус холбоонд гардууллаа.

Дээрх судалгаа нь эхээс урагт хепатит В вирүсийн халдвар дамжих эрсдэлийг үнэлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор хийгдэж байгаа бөгөөд Монголын эм хангамжийн ууган байгууллага Монгол Эм Импэкс Концерн болон Интермед эмнэлэг дэмжин ажиллаж эмч мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач нартай нягт хамтран ажиллаж байгаа юм. Уг хамтын ажиллагаа нь амжилттай үргэлжилж байгаа бөгөөд эхээс В вирүсийн халдвар дамжих эрсдлийг бууруулах, элэгний өвчлөл болон түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-09 202.131.251.130

энэ тариаг хаанаас оруулж ирж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч

Avatar

Зочин 2019-10-09 66.181.170.215

Солонгос улсын Green Cross компаниас Монгол Эм Импэкс Концерн албан ёсоор Монголд оруулж ирдэг. В вирүсийн халдвар эхээс урагт дамжихаас сэргийлэх тарилга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж