Судалгаанд чухал шаардлагатай ХЕПАБИГ тариаг гардуулав

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

Судалгаанд чухал шаардлагатай ХЕПАБИГ тариаг гардуулав

Судалгаанд чухал шаардлагатай ХЕПАБИГ тариаг гардуулав

Монгол Эм Импэкс Концерн нь МГЭХ-с явуулж буй судалгааны ажилд шаардлагатай 110 хүүхдийн ХЕПАБИГ /Hepabig/ тарианы хоёр дахь хэсгийг албан ёсоор тус холбоонд гардууллаа.

Дээрх судалгаа нь эхээс урагт хепатит В вирүсийн халдвар дамжих эрсдэлийг үнэлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор хийгдэж байгаа бөгөөд Монголын эм хангамжийн ууган байгууллага Монгол Эм Импэкс Концерн болон Интермед эмнэлэг дэмжин ажиллаж эмч мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач нартай нягт хамтран ажиллаж байгаа юм. Уг хамтын ажиллагаа нь амжилттай үргэлжилж байгаа бөгөөд эхээс В вирүсийн халдвар дамжих эрсдлийг бууруулах, элэгний өвчлөл болон түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж