Говьсүмбэр аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

Говьсүмбэр аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ

Говьсүмбэр аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ

Монгол Улсын Шадар сайдын Говьсүмбэр аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн  сургууль өнөөдөр эхэллээ.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр  07:00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

“Яаралтай цуглар” дохиогоор аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах  10 алба, мэргэжлийн 12 анги, 52 аж ахуй нэгж байгууллагын нийт 764 гаруй хүн, 62 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь тухайн бүс нутагт тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед тухайн аймгийн нутаг дэвсгэрийг орон нутаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг.

Говьсүмбэр аймаг нь 5.5 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй, дөрвөн аймгийн 10 гаруй сумдтай хиллэж авто болон төмөр замын сүлжээнд холбогдсон, говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Жилд унах хур тунадасны хэмжээ говийн бүсийнхнээс илүү байдаг онцлогтой.

Сүүлийн жилүүдэд газар хөдлөлт, цасан болон шороон шуурга, хүн малын гоц халдварт өвчин, үер, усны осол, ихэвчлэн тохиолдож байгаа юм.

Тиймээс Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль “Орон нутгийн гамшгийн үеийн захиргааны байгууллагын удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан шуурганы нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлаар үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж