Шатрын их мастер А.Энхтуул телевизээр шатар заана

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

Шатрын их мастер А.Энхтуул телевизээр шатар заана

Шатрын их мастер А.Энхтуул телевизээр шатар заана

Монголдоо төдийгүй дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын нэг бол их мастер А.Энхтуул. Тэрбээр 21 насандаа Азийн шатрын холбоонд урилгаар ажиллаж байсан удаатай. Их мастер А.Энхтуул үндэсний хэмжээнд шатрын спортыг хөгжүүлэх их зорилгынхоо хүрээнд “Юнивишн” сүлжээтэй хамтран телевизээр шатрын хичээл зааж байгаа аж.

Тэрбээр шатрын анхан шатны мэдэгдэхүүнийг тайлбарлан хүргэж байгаа бөгөөд шатрын хичээлийг “LookTV” аппликэйшнээс болон зурагтаар үзэж сурах боломжтой гэнэ. Их мастер А.Энхтуул 2018 онд Саудын Араб улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн "шилдэг-30" шатарчдын шагнал авч байсан билээ.

Монголдоо шатрын сургууль байгуулахыг мөрөөддөг их мастер бүсгүй одоо "Элит Брайн" олон улсын шатрын академийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.

 

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж